Иштайе: Тусламжийн хөтөлбөр улс төрийн шийдвэргүйгээр явах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Иштайе: Тусламжийн хөтөлбөр улс төрийн шийдвэргүйгээр явах боломжгүй

Иштайе: Тусламжийн хөтөлбөр улс төрийн шийдвэргүйгээр явах боломжгүй

Палестины ерөнхий сайд Мохаммед Иштайе "Улс төрийн шийдэлгүйгээр Палестинд хүмүүнлэг орчин бүрдүүлэх боломжгүй" хэмээн Мягмар гаригт мэдэгдэв. Тэрбээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Баруун эрэг, Газын асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газрын захирал Алире Граббстай уулзах үеэрээ уг мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр "Израилийн түрэмгийллийг зогсоож, Палестины бие даасан төр байгуулахаас нааш эдийн засгийн хүндрэлүүд давтагдсаар байх болно" гэжээ. Түүнчлэн Иштайе тусламжийн хөтөлбөрүүдийн ач холбогдлыг онцлохдоо энэ нь Палестин улсыг байгуулах хүчирхэг эдийн засгийг бий болгоход чиглэх ёстой гэсэн байна.

Израиль 1967 оны Ойрхи Дорнодын дайнд палестинчуудын мэдэлд байдаг Баруун эрэг, Зүүн Иерусалимыг эзлэн авч, тэр үеэс хойш тус газар нутгийг хяналтдаа байлгаж буй. Харин палестинчуудын хувьд тус нутаг дэвсгэр дээр өөрсдийн тусгаар тогтносон Палестин улсаа байгуулах хүсэлтэй билээ.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж