“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрийн нээлт боллоо

“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрийн нээлт боллоо

“Хил хязгааргүй хуульчид” ТББ-аас хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, тус ТББ нь хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар төлөөлөн хамгаалах, боловсрол болон бие хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тиймээс энэ удаад “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрийг зохион байгуулж, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус хөтөлбөрт шалгарсан их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн төслийг Лантуун дохио, Хил хязгааргүй алхам, Нээлттэй нийгэм форум, Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ, Лантуун дохио, Бодлогод залуусын хяналт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Хил хязгааргүй алхам ТББ-ууд болон байгаль орчны өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааны болон  туршлагуудаа танилцуулсан юм.

Хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг дадлагажуулах, хуульч мэргэжлийн үйл ажиллагааны удирдлагаар хангах ХӨТӨЧ болохоор мэргэжлийн хуулийн фирмүүд болох Өмгөөллийн Ананд адвокатс ХХН, Өмгөөллийн Анта энд Партнерс ХХН, Өмгөөллийн БЭЗ партнерс ХХН, Өмгөөллийн Заяа энд Золоо ХХН, Өмгөөллийн Онч нүүдэл ХХН, Өмгөөллийн Эм Жэй Эл атторнейс ХХН, Өмгөөллийн Эл Би Партнерс ХХН-д хамтран ажиллаж байгаа аж.

“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрт  11 их, дээд сургуулийн 136 оюутан бүртгүүлсэн бөгөөд дөрвөн багийн 20 оюутан шалгарчээ. Дөрвөн багийн оюутнууд өөрсдийн төсөл хөтөлбөрийг зохион байгуулагч нарт танилцуулж хэрэгжүүлэхээр болов. Үүнд:

  1. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Сэцэн” багийн “Нээлттэй хот” төсөл
  2. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “The Right” багийн “Цэвэр агаар-Тогтвортой хяналт” төсөл
  3. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Substantive” багийн “Дахин төлөвлөлт ба хүүхдийн сурч боловсрох эрх 2021” төсөл
  4. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Rol” багийн “Central mall үйлчилгээний төвийн явган хүний гарц, зам” төсөл багтжээ.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж