“Дүүрэн билэг” яруу найргийн наадамд 21 яруу найрагч оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

“Дүүрэн билэг” яруу найргийн наадамд 21 яруу найрагч оролцоно

Монголын зохиолчдын эвлэл, С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар хамтран нэрт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Барнангийн Доржпаламын нэрэмжит “Дүүрэн билэг” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ.

МЗЭ-ийн зохион байгуулах комиссоос мэдээлснээр, нэрт яруу найрагч Б.Доржпаламын нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 15-нд Дундговь аймагт “Дүүрэн билэг” нэртэйгээр зохион байгуулагдах юм байна. Тус наадам энэ сарын 2-ны өдөр болох байсан ч цаг үеийн нөхцөл байдлын улмаас түр хугацаагаар хойшлоод байв.

Хоёр үе шаттай явагдах “Дүүрэн билэг” яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалт болоод өнгөрсөн бол дараагийн шатанд 21 яруу найрагч шүлгэн хүлгээ сойно.

Наадмын эхний шатанд яруу найрагч тус бүр гурван шүлэг ирүүлж, хоёрт нь зохион байгуулагчид сэдэв өгсөн байна. Эхний сэдэв нь Б.Доржпаламын амьдрал, уран бүтээлтэй холбоотой, дараагийнх нь Дундговь аймаг, Боржигон Угтаал эгшиглэнт говь нутгийн сэдэвтэй байх ажээ.

"Дүүрэн билэг” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд оролцох яруу найрагч тус бүр 10 ном хандивлаж, мандатаа авах юм байна. Наадмын тэргүүн байр нэг сая төгрөгийн шагналтай аж.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж