2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 211,505,972 төгрөгийн үнийн дүн бүхий 595,006 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК (BOE+15%), "Хүннү менежмент" ХК (HBZ +14.99%) болон "Хөвсгөл усан зам" ХК (HUZ+14.99%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -8.27%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -7.98%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR -6.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,066 ширхэг нэгж эрх 37,777,385 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 3 ширхэг Лэнд бонд нь 289,200 төгрөгөөр арилжаалаагдсан байна.
ТOP-20 индекс 0.34 хувиар өсч, 40,281.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,851,834,979,076.48 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ