Хятад: Монголтой эрчим хүчний олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Хятад: Монголтой эрчим хүчний олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна

Хятад: Монголтой эрчим хүчний олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна

БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн цахим уулзалтынхаа үеэр “Би Монголтой хийх нүүрсний худалдаа нэмэгдэх сайхан өдөр ирэхийг харахдаа таатай байх болно” гэж хэлснийг Хятадын "Синьхуа" агентлаг мэдээлэв.

Мөн тус агентлаг, Мягмар гаригийн үдэд болсон уг цахим уулзалтаар Ли "Эрчим хүчний аюулгүй байдал нь үндэсний эдийн засаг, ард иргэдийн амьжиргаатай холбогддог чухал асуудал. Хятад улс нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд Монгол Улстай эрчим хүчний олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна” гэж хэлснийг уламжилжээ.

Эрчим хүчний нүүрсний үнэ дээд хэмжээнд хүртэл өсч, цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэнээр Хятад улс даяар эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрсэн. Мөн энэ нь тус улсын аж үйлдвэрийн бүтээмжийг бууруулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа билээ.

Эх сурвалж: NASDAQ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж