Сөүл улс орноо нэгтгэх төлөвлөгөө танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Сөүл улс орноо нэгтгэх төлөвлөгөө танилцуулав

Ли Мен Бак. Фото ©AFP

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Солонгос Японы колонийн дарлалаас чөлөөлөгдсөний 65 жилийн ойн ёслол дээр хэлсэн үгэндээ БНАСАУ-тай нэгдэх  гурван шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна.

Эхний ээлжид  Солонгосын хойгт энх тайвныг тогтоож, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэнэ. Үүнд БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзуулах асуудал орж байна. Төлөвлөгөөний дараагийн шатанд эдийн засгийн интеграци хийж, Хойд Солонгосын эдийн засгийг өргөх хэрэгтэй гэв. Үүний дараа л солонгосчууд хоёр системийн ялгааг арилган бүх иргэдийн эрхийг хангасан нэгдмэл улс байгуулж чадна гэж Ли Мен Бак хэллээ.

Тодорхой арга хэмжээний тухайд тэрээр нэгдэх үйл явцад хэрэгтэй тусгай татвар тогтоох санал гаргав. Reuters агентлагийн тэмдэглэснээр солонгосчууд нэгдэхэд нэг триллион орчим ам.долларын зардал гарах гэнэ.

Шинжээчид тийм мөнгийг цуглуулахын тулд Өмнөд Солонгосын иргэдийн өнөөгийн татварын хоёр хувиар нэмэгдүүллээ гэхэд 60 жил хэрэгтэй. Өмнөд Солонгосын иргэдийн 60 хувь нь улс орноо нэгтгэхийн төлөө байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж