Цар тахлын үүслийг судлахаар Ухань хотын цусны банкийг шинжилнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Цар тахлын үүслийг судлахаар Ухань хотын цусны банкийг шинжилнэ

Цар тахлын үүслийг судлахаар Ухань хотын цусны банкийг шинжилнэ

БНХАУ цар тахлын үүслийг судлахын тулд Ухань хотын цусны банк дахь хэдэн арван мянган цусны дээжийг шинжилж үзэхээр төлөвлөжээ. Ингэснээр олон улсын шаардлагыг биелүүлж, цар тахлын судалгааны тухай ил тод байдлыг хангах ач холбогдолтой гэж үзэж буй аж.

Энэ оны хоёрдугаар сард ДЭМБ Ухань хотын цусны банк дахь 2019 оны сүүлийн саруудад авч хадгалсан дээжүүд тэргүүтэй 200 мянга гаруй хүний цусны дээж судалгааны чухал ач холбогдолтой материал болно гэж үзсэн юм. Тэдгээрийг нарийн шинжилж үзсэнээр цар тахал чухам анх хэзээ хүнд халдварласныг нарийн тогтоох боломжтой гэж үзжээ.

Цусны дээжүүдийг дээд тал нь хоёр жил хадгалах боломжтой тул 2019 оны аравдугаар сарын дээжүүдийг судлахын тулд дээрх ажлыг нэн яаралтай эхлүүлэх аж. Хэрвээ цусны дээжүүд сайн хадгалагдаж үлдсэн бол чухам хэзээ хүний цусанд цар тахал үүсгэгч Covid-19-ийн эсрэг биет үүссэнийг тогтоох боломжтой юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж