БНАСАУ: “Squid Game” кино БНСУ-ын үнэн төрхийг харуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

БНАСАУ: “Squid Game” кино БНСУ-ын үнэн төрхийг харуулжээ

БНАСАУ: “Squid Game” кино БНСУ-ын үнэн төрхийг харуулжээ

Умард Солонгосын суртал ухуулгын сайт “Arirang Maeri” олон улсад асар их нэр хүндийн эзэн болж буй “Squid Game” киног Өмнөд Солонгосын авлигад идэгдсэн, хүнлэг бус капиталист нийгмийн үнэн нүүр царайг харуулсан бүтээл гэж тодорхойлжээ.

Тус сайтад нэрээ нууцалсан эх сурвалжууд Өмнөд Солонгосын нийгэмд мөнгөгүй хүмүүстэй ялгавартай харьцаж, баячууд нь ядуустаа шатрын хүү шиг ханддаг гэх мэтээр ярьсныг онцолжээ. Мөн “Тус кино Өмнөд Солонгосын харгис нийгэмд хүмүүс хүн чанараа гээн байж амьд үлдэхийн төлөө уралддаг” гэж бичсэн байна.

Пёньян өнгөрсөн оны сүүлээс эхлэн өмнөд хөршийнхөө соёл, урлагийн бүтээлүүдийг хориглосон хууль баталж, хууль зөрчсөн хүнд 15 хүртэл жил хорих ял оноодог болсон билээ. Мөн өмнө нь удаа дараа Сөүлийн компаниуд дуучин, ододтойгоо боол шиг харьцдаг зэргээр үргэлж шүүмжилсэээр ирсэн юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж