Түймэр 53 мянган га болон багаслаа

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Түймэр 53 мянган га болон багаслаа

Фото ©AFP

Оросын ой хээрийн түймрийн хэмжээ наймдугаар сарын 15-ны байдлаар 53 мянган га болон өмнөх өдрийнхөөсөө 3000 га-гаар багаслаа.

Онцгой байдлын яамны төлөөлөгчийн хэлснээр Нижегородск мужийн түймэр хоёроор буюу 2,5 мянган гагаар буурчээ. Москва мужид 20 га талбайн түймрийг унтраасан байлаа.

Рязань ба Владимир мужид түймрийн байдал ээдрээтэй байна. Рязань мужид одоо 3,2 мянган га газар шатаж зүүн өмнө зүгийн салхи утааг нь Москвагийн зүг тууж байна.

Баруун хойд холбооны тойргуудад жижиг хэмжээний 151 түймэр нийтдээ 8,5 мянган га газрыг шатааж байна. Энэ зуны халууны улмаас Оросын төв хэсэгт гарсан түймэрт 50 гаруй хүн үрэгдэж, 1900 байшин шатжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж