Кремль Японы умард нутгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Кремль Японы умард нутгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

Кремль Японы умард нутгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

Японы шинэ Ерөнхий сайд Фүмио Кишида умард хэсгийн арлуудыг Токиогийн эзэмшил гэж тодорхойлсныг Кремль эрс эсэргүүцэж, "Оросын газар нутаг" гэжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Японы шинэ Ерөнхий сайд Фүмио Кишидагийн байр суурьтай санал нийлэхгүй байна. Тэдгээр арлууд бол Оросын өмч. Бид энэ асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд шат болгондоо Японтой холбоо тогтоон ажиллах болно” гэж ярьжээ.

Хилийн маргаантай байдаг тус арлуудыг оросууд Курилийн арлууд гэдэг бол япончууд зүгээр л Умард газар нутаг гэдэг. Тус арлуудыг дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ улс хурааж авсан гэдэг ч эл маргаанаас болж хоёр улс албан ёсоор энхийн гэрээнд гарын үсэг зураагүй өдий хүрсэн билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж