Европын комисс Афганистанд тэрбум долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Европын комисс Афганистанд тэрбум долларын тусламж үзүүлнэ

Европын комисс Афганистанд тэрбум долларын тусламж үзүүлнэ

Италийн ерөнхий сайд Марио Драгигийн санаачилгаар Мягмар гаригт Афганистаны асуудлаар “Их 20”-ын удирдагчдын ээлжит бус цахим уулзалт болсон. Уулзалтын үеэр Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон дер Лейен Афганистан улс болон дүрвэгсдийг хүлээн авч буй зэргэлдээх орнуудад ойролцоогоор нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

Уг тусламж Афганистанд нүүрлэж буй хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд "Талибан" бүлэглэлийг хүлээн зөвшөөрөх нөхцөл болохгүйг Фон дер Лейен хэвлэлийн хурлын үеэр онцолжээ. Тэрбээр “Афганистаны ард түмэн "Талибан"-ы өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй. Тийм учраас энэхүү тусламж Афганистаны ард түмэн болон тэдэнд хамгийн түрүүнд туслалцаа үзүүлсэн зэргэлдээх орнуудад чиглэх болно” гэжээ.

Гэвч тусламжийн хэмжээ хүмүүнлэгийн хямралыг зогсооход хангалттай хүч болж чадахгүйг “Washington Post” мэдээлэв. Мөн санхүүжилтийн ихэнх хэсэг НҮБ-ын шугамаар очиж байгаа ч зарим улс орны хувиасаа олгож буй тусламж багтсан болохыг “Reuters” мэдээлжээ. Тусламжийн мөнгө дүрвэгсдийг хүлээн авах, вакцинжуулалт явуулахад зориулагдаж, зэргэлдээх орнуудад шилжилт хөдөлгөөн зохион байгуулж, терроризмоос урьдчилан сэргийлэхэд туслах аж.

Афганистаны асуудлыг хэлэлцсэн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар оролцсон бол оролцоогүй хүмүүсийн дотор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг нөлөө бүхий эрхмүүд байжээ. АНУ-ын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд "Талибан"-тай анх удаа уулзаж, Афганистанд 64 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон билээ.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж