ЭМЯ: 2565 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 2565 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас баржээ

ЭМЯ: 2565 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Covid-19 цар тахлын нөхцөл байдал (2021.10.13)-ын ээлжит мэдээллийг хүргэж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Covid-19-ийн 2565 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн Мягмар гаригийнхаас 999 тохиолдлоор өссөн үзүүлэлт юм. Дээрх шинэ тохиолдлын 1322 нь Улаанбаатарт, 1243 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу  208 тохиолдол батлагджээ.

Мөн хугацаанд 8236 иргэн эдгэрсэн бол 0-80 насны, хууч өвчтэй, Covid-19 хавсарсан 17 (10 эмэгтэй, 7 эрэгтэй) хүн нас барсан байна. Насны бүлгээр нь авч үзвэл:

0-20 настай – 1

41-60 настай – 1

61-80 настай – 7

80-аас дээш настай – 8 хүн нас баржээ.

Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсад Covid-19-ийн шалтгаант өвчлөлөөр нийт 1409 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19443, гэрийн хяналтад 60425 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3364 нь хүүхэд, 1486 нь жирэмсэн эх бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 364 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж