Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сарын 7-нд нээсэн байна. Тус газрын нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Ц.Жамболдорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаны хүмүүс байлцжээ.
Энэ үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонеттид Өргөмжит консулын Патентыг гардуулсан байна. Тэрбээр "Италийн эдийн засаг, худалдааны төв, аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй Милан хотод Монгол Улсын Өргөмжит консул томилогдож буй нь тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвхөн консулын төдийгүй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна" гэж итгэж буйгаа илэрхийлээд, П.Бонеттид ажлын амжилт хүсчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ