Их Британид цалин нэмэгдсэн ч 1.2 сая ажлын байрны хомсдол үүсчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Их Британид цалин нэмэгдсэн ч 1.2 сая ажлын байрны хомсдол үүсчээ

Их Британид цалин нэмэгдсэн ч 1.2 сая ажлын байрны хомсдол үүсчээ

Европын холбооноос гарах үйл явцтай зэрэгцэн Covid-19 цар тахал дэгдсэн нь Их Британийн хөдөлмөрийн зах зээлд том савлагаа үүсгэлээ. Их Британид өнөөдрийн байдлаар 1.2 сая нээлттэй ажлын байр зарлагдсан нь урьд өмнө байгаагүй их тоо юм. Мөн энэ нь Их Британид ажиллах хүчний хомсдол ямар түвшинд хүрч өссөнийг харуулж байна. Ачааны автомашины жолооч хүрэлцэхгүй болсноор Нэгдсэн вант улс даяар сүүлийн хэдэн долоо хоног шатахуун болон хүнсний зарим төрлийн бүтээгдэхүүний хомсдол үүсч, иргэд урт дараалалд зогсох болсон.

Үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэхийн тулд Их Бртанийн ерөнхий сайд Борис Жонсон гадаадын олон мянган жолоочид виз олгосон ба цэргүүдийг дайчлан ачааны автомашин жолоодуулсан. Шатахуун, хүнс тээврийн 5000 жолоочийг гурван сарын хугацаанд авч ажиллуулах тухай Их Британийн тээврийн яамнаас мэдээлсэн юм. Гэвч энэ нь Зул сарыг хүртэл богино хугацаанд түгээлтийн хямралыг шийдвэрлэх гал унтраах арга юм.

Их Британийн үндэсний статистикийн газраас мэдээлснээр, ажиллах хүчний хомсдол ачаа тээвэр, зочлох үйлчилгээнээс гадна эдийн засгийг бүхэлд нь хамарч байгаа аж. Ажил эрхлэлтийг судлах институтын мэдээлснээр, Их Британи улс цар тахлаас ч өмнө 900 мянган ажиллах хүчний хомсдолд орох тооцоо гаргажээ. Улмаар ажиллах хүчний хомсдолоос шалтгаалан Их Британид хөдөлмөрийн хөлсний үнэлгээ цар тахлын өмнөх үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Covid-19-өөс сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээний олонхыг цуцалснаар Их Британийн эдийн засаг сэргэж эхэлсэн ба үүнийг дагаад өнгөрсөн наймаас есдүгээр сарын хооронд 207 мянган ажлын байр зарлагджээ. Энэ нь өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сартай харьцуулахад ажлын байр 122 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хөл хорионы улмаас ажиллах боломжгүй болсон иргэдийн цалин хөлсний 80 хувийг өнгөрсөн хугацаанд Их Британийн засгийн газраас олгосон нь ажиллах хүчнийг хамгаалах бодлого байв. Тус хөтөлбөр өнгөрсөн есдүгээр сард дуусч, тус улсын засгийн газраас ихдээ 11 сая орчим хүнд цалинг нь олгожээ.

Үүний зэрэгцээ Их Британийн ажилгүйдлийн хэмжээ зургаагаас наймдугаар сарын хооронд 4.5 хувьд хүрч буурсан байна. Цалин хөлсний хэмжээ тогтмол өссөөр, долоо хоногийн хөлс 6-7.2 хувиар нэмэгджээ. Их Британийн Европын холбооноос гарах (Brexit) үйл явцын сүүлийн шат энэ оны нэгдүгээр сараас хойш үргэлжилж байна. Үүнээс шалтгаалан Их Британийн ажил олгогчид Европын ажилчдыг чөлөөтэй авч ажиллуулах боломжгүй болсноос дээрх нөхцөл байдал үүссэн юм.

Цар тахлын үеэр Европын холбооны 200 мянган ажилчин Их Британийг орхин гарчээ. Европын холбооноос ажилчдаа эргүүлэн татах шийдвэрийг Их Британийн улстөрчид өнгөрөгч амралтын өдрийг хүртэл дэмжсэн байр суурьтай байсан. Гэвч Их Британиас ажилчид явсны дараа тухайлбал, ачааны автомашины жолооч гэх мэт тусгай мэргэшил шаарддаг ажлын байруудыг шууд нөхөх мэргэжилтэй ажиллах хүч байхгүй, тэднийг сургахад ч хугацаа шаардах зэргээс шалтгаалан хомсдол үүссэн нь энэ аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж