Цагдаагийн албан хаагчид өглөөний 04.00 цагт Сүхбаатарын талбай дээр шалаанз машинтай ирсэн тээвэрчдийг баривчлан саатуулж, байцаалт мэдүүлэг авч байгаа аж. Үүнтэй холбогдуулан тээвэрчид яг одоо Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийж байна. Тэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Жолооч нарын төлөөлөл хэлэхдээ "Бид улс төрч нар шиг шоу хийхгүй. Өмнөд хил дээр чинь өлсгөлөн, өвчинд нэрвэгдсэн жолооч нар бослого гаргаж байна. Цагаанхад дарга нарын диваажин, жолооч нарын там болж байна" гэв.
Жолооч нарын төлөөллийн байр суурийг хүргэе.
ЯДАЖ ЧОЙРЫН ТЭЭВРЭЭ ЯВУУЛААЧ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
-Чойрын тээвэрт дандаа монгол тээвэрчид явж байна. Гэвч биднийг төр засаг дэмжихгүй, Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг дэмжиж байна. Бид өр зээл тавьж, машин тэргээ авсан. Сая аравдугаар сарын 1-нээс зогсоочихлоо. Банкны зээлтэй, өрийн дарамттай байна. Ядаж Чойрын тээврээ явуулаач гэж хүсч байна.
-Нөхцөл байдал хүнд байна. Асуудлуудыг даруй шийдээсэй гэж хүсч байна. Би Гашуунсухайтын уртын тээвэрт явдаг жолооч. Гуравдугаар сарын 20-ноос хойш нэг ч тээвэрт яваагүй.
-Зургадугаар сараас хойш тээвэрт явсангүй. Олон жолооч ажилгүй байна. Бөмбөлөгт, тээвэрт багтаагүй мянга гаруй жолооч бий. 14 хоног тусгаарлаад урагшаа явуулна гэсэн алга. Одоо хоёр сар болж байна. Бөмбөлөгтөө орж чадахгүй байна. Боомтын зөвлөл шийдвэр гаргаж чаддаггүй. Энэ хүмүүсээ солиоч гэж хэлмээр байна. Цогтцэцийн авто тээврийн салбарын н.Давааням гэж нөхөр бий. Тэр хамаг гацааг хийж байгаа гэж бид харж байна. Тусгаарлагдах квотоо авчихаад бөмбөлөгтөө орж чадахгүй байна. 30-50 мянган юанийн авлига нэхэж байна. Шинэ бөмбөлөг үүсгэхэд 200 сая гэж байна. Тагнуул, цагдаа нь ажлаа хийгээд, энэ нөхдүүдийг шалгаач. Төрийн байгууллагууд тээврийн компаниудаас авлига нэхэхээ зогсоогооч.
Холбоотой мэдээ