Засгийн газар: Цагаанхаданд 8.8 сая тонн нүүрс гацсан байна

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Засгийн газар: Цагаанхаданд 8.8 сая тонн нүүрс гацсан байна

Засгийн газар: Цагаанхаданд 8.8 сая тонн нүүрс гацсан байна

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Ерөнхий сайд өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кө Чянтай цахимаар уулзсан. Энэ үеэр хил гааль, хоёр орны уулзалтын талаар хэлэлцэхдээ хилийн солбилцлын цэгийг тохирлоо. Мөн цахим уулзалтаар, Гашуунсухайтад гацсан ачааг яаралтай нэвтрүүлэх, Тяньжин боомт дахь 4000 гаруй тонн ачааг нэвтрүүлэхээ Хятадын тал мэдэгджээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, "Тавантолгой түлш" компанийн эзэмшил болон зарим үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

Сангийн сайд С.ЖАВХЛАН: 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кө Чянтай цахимаар уулзлаа. Уулзалтаар тохиромжтой цаг үед биечлэн уулзахаар болсон. Уулзалтаар яригдсан асуудлуудыг ойрын хугацаанд ажил хэрэг болгож, дунд доод шатанд хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулагдлаа. Тээвэр логистикийн асуудал зөвхөн Монголд биш, хил залгаа 13 улсад үүсээд байгаа юм. Бид худалдаалсан нүүрсээ гаргах нь чухал байна. Манайхаас илүү Хятадын талын шаардлагыг хангасан хилийн боомтуудад чингэлэг тээвэр байгуулахаар ярилцсан. Чингэлэг терминалын бүтээн байгуулалт дууссан ч хэрэглэж эхлэх шаардлагатай байна. Цагаанхаданд 8.8 сая тонн нүүрс гацсан байна. Эхний ээлжид бид худалдсан нүүрсээ гаргах нь чухал байна. Бид нарийн цариг оруулж ирнэ гэж олон жилийн өмнө тохирсон. Нарийн царигуудаа эцэслэн шийдвэрлэсэнтэй Зам тээврийн хөгжлийн сайд танилцлаа.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭХГҮЙ

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой асуудлаар би буруу ойлгуулахаар ярьсан байхыг үгүйсгэхгүй. Сэтгүүлч НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх үү гэж асуусан. Би “Буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй” гэж тодорхой хэлсэн. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтод өөрчлөлт оруулах бодлого ойрын хугацаанд байхгүй. НӨАТ-ын хувь хэмжээ хэвээрээ байна. Ямар ч өөрчлөлт болохгүй. Ер нь НӨАТ бол олон улсад байдаг сонгодог татварын хэлбэр. Манай улс багадаа ордог. Цаашид татвар төлөлтийн суурийг тэлэх бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Буцаан олголтын урамшууллын систем хэрэгждэг Монгол шиг улс маш цөөхөн. Тэгэхээр НӨАТ бол маш тогтвортой төсвийн орлогыг бүрдүүлэгч эх үүсвэр. Төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлдэг. Цаашид илүү хөгжүүлэх нь чухал. НӨАТ-ын хамрагдалт анх эхэлж байхад 45 хувьтай байсан бол өнөөдөр 67 хувь болж өссөн. Үүний цаана далд эдийн засаг 33 хувь байна гэсэн үг. 90 хувиас давсан үед буцаан олголтын хөшүүргийг яах вэ гэдэг асуудал яригдана. Хамрагдалт 90 болтол 5-10 жил шаардагдна. Ойрын хугацаанд НӨАТ-ын татварын бүртгэл тогтвортой байна.

"ЦОГТЦЭЦИЙГЭЭС ЧОЙР ЧИГЛЭЛИЙН 407 КМ АВТО ЗАМЫН ТЭЭВРИЙГ ЗОГСООХ АСУУДАЛ ЯРИГДСАН"

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, нүүрсний экспорт тэг зогсоогүй, бага хэмжээтэй ч үргэлжилж байгаа аж. Энэ долоо хоногт сайд нараас бүрдсэн ажлын хэсэг хилийн боомтын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ. Тэрбээр “Өнгөрсөн жил бид дур мэдэн хоёр талын хилээ хаадаг байсан. Энэ жил урд хөрш хилээ хаах эрсдэл үүслээ. Хамгийн гол нь хилийн зурваст ачаа тээврийн жолооч нар гацах асуудал үүсч байгаа юм” гэв.

Мөн тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Чойрын асуудлаар бус Гашуунсухайт боомттой холбоотой нөхцөл байдлын талаар хэлэлцсэн талаар мэдээлсэн юм. Б.Жавхлан сайд мэдээллийн үеэр “Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулсан. БНХАУ-ын талаас задгай нүүрс авахгүй, зөвхөн чингэлэгтэй нүүрс авдаг болно гэсэн шаардлага удаа дараа тавьж байна” гэж онцлов.

Б.Жавхлан сайд “Бид үндэсний компанийн эрх ашгийг хамгаалаад шийдвэр гаргахгүй цаг алдаад байна. БНХАУ жилийн дараагаас задгай нүүрс огт авахаа болино. Тэгэхээр энэ терминал алсыг харсан бүтээн байгуулалт. Ер нь хилийн боомтуудад Хятадын талд нийцсэн чингэлэг терминал байгуулах тухай хэлэлцэж байна. Нүүрс тээвэрлэлттэй холбоотой үүссэн асуудлаар “Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км авто замын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээрт, Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон. Хоёрдугаарт, орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна. Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ. Чойрт 500 гаруй мянган тонн нүүрс хүлээгдэж байна. Гагцхүү АМНАТ нүүрсний асуудал үүснэ” гэлээ.


ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЭКСПОРТ ҮРГЭЛЖИЛБЭЛ ТӨЛӨВЛӨСНИЙХӨӨ 50 ХУВЬД ХҮРЧ ЧАДАХГҮЙ

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийн талаар Уул уурхайн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Кө Чян болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уулзсан. Цагаанхаданд гацсан 8.8 хоёр сая тонн нүүрсийг нийлүүлэх тухай ярилаа. Хятадын талаас яаралтай татан авах тухай холбогдох сайд нартаа мэдээлэл өгч байсан. Олборлолтын асуудал тодорхой хэмжээнд буурсан. Хамгийн гол нь цар тахлын асуудалд л бүх зүйлийг холбон тайлбарлаж байна. Өнөөдөр нүүрснээс гадна зэс, төмрийн хүдэр, цайр, газрын жоншийн экспорт улсын төсөв нэмэгдэхэд нөлөөлсөн. Нүүрсний үнэ өндөр байгаа ч бид гаргаж чадаагүй нь алдагдсан боломж гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Манай талаас аль болох нүүрсээ ахиухан гаргахыг эрмэлзэж байгаа ч Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, эргээд л асуудал үүсч байна. Өнөөдрийн байдлаар экспорт үргэлжилбэл 50 хувьдаа хүрч чадахгүй.

 

 


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан (2021.10.13) болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, 
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
  • Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц, 
  • Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан гуравдугаар  зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж