ЗХУ-ын "Нэр нь тодроогүй дайчдын хөшөө"-нд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

ЗХУ-ын "Нэр нь тодроогүй дайчдын хөшөө"-нд цэцэг өргөв

ЗХУ-ын "Нэр нь тодроогүй дайчдын хөшөө"-нд цэцэг өргөв

1939 оны Халх голын дайнд оролцож явсан ЗХУ-ын “Нэр нь тодроогүй дайчдын хөшөө”-нд ОХУ, Монголын төлөөлөгчид өчигдөр (2021.10.12) цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.

Тус хөшөөг ОХУ-ын Элчин сайдын яам болон “Шидэт орос байшин” компани сэргээн засварласан байна. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кравцов Максим Владимирович, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх инженер Кузьменко Эдуард Анатольевич, "Шидэт орос байшин" ХХК-ийн төлөөлөл Биличенко Олег Сергеевич болон Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Цэргийн штабын дарга хурандаа Н.Хүрэлээ нар оролцжээ.

1939 оны дайнд Монгол Улс, ЗХУ-ын цэрэг эрс мөр зэрэгцэн тулалдаж явсан бөгөөд тэдгээр эрхэм дайчдын гавьяагаар манай улс бүрэн эрхт тусгаар улс болсон тул бид энэхүү дайчдын алдар гавьяаг мартах учиргүй юм. Тиймээс эх орны маань бүрэн бүтэн байдлын төлөө, халуун амь, бүлээн цусаа өргөсөн дайчдын хөшөө дурсгалыг хүндэтгэж, хайрлан хамгаалж, сэвтээж гэмтээхгүй байхыг иргэддээ уриалсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж