Их Британи ОХУ-ыг хулгайд гүтгэсэндээ уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Их Британи ОХУ-ыг хулгайд гүтгэсэндээ уучлалт гуйжээ

Их Британи ОХУ-ыг хулгайд гүтгэсэндээ уучлалт гуйжээ

Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-ын талаар худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, тус улсын хэвлэлүүд хэдхэн хоногийн өмнө, Sputnik V” вакцин бүтээхийн тулд Оросын тагнуулын албаныхан “AstraZeneca” вакцины мэдээллийг хулгайлсан гэж мэдээлсэн билээ. Гэвч тэд хуурамч мэдээлэл тараасандаа ОХУ-аас уучлалт гуйжээ. Улмаар ОХУ дотоодын вакцин бүтээхэд хөрөнгө оруулсан Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF)-гийн албан ёсны тайлбарыг нийтэлсэн талаар “Sputnik V Telegram” суваг мэдээлэв.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан “The Sun”-д нийтлэгдсэн худал хуурмаг мэдээллийн хариуд албан ёсны мэдэгдэл гаргаж, Оросын “Sputnik V” вакциныг Оксфордын их сургуулийн вакцины судалгаан дээр үндэслэсэн хэмээн няцаалт хийжээ.

“The Daily Express” анхны хуурамч мэдээллийг тарааснаа хүлээн зөвшөөрч, мэдээллээ устгасны зэрэгцээ уучлалт гуйсан байна. Мөн “The Sun” мэдээллээ засч, оронд нь RDIF-ийн албан ёсны тайлбарыг нэмж оруулжээ. Хэвлэлүүд ОХУ-ын талаар худал мэдээлэл олонд түгээхдээ ямар ч тодорхой эх сурвалж дурдаагүй байсныг мэргэжилтнүүд онцолсон байна.

Их Британийн "The Sun"-д энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын тагнуулын албаныхан "Sputnik V" вакциныг бүтээхдээ Британи-Шведийн "AstraZeneca" компанийн вакцины мэдээллийг хулгайлсан тухай худал мэдээлэл нийтэлжээ.

Эх сурвалж: FORTUNE, RIA NOVOSTI, SPUTNIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж