Өнгөрсөн хавар олон жилийн өмнөх харилцаагаа сэргээсэн Холливудын халуухан хос болох Женнифер Лопез, Бен Аффлек нар аравдугаар сарын 9-ний өдрийн Бямба гаригт Нью-Йорк хотноо болсон "Сүүлчийн тулаан" киноныхоо нээлтэд хамтдаа оролцов. Ридли Скоттын найруулсан уг түүхэн драмд Бен Аффлек дүр бүтээсэн юм. Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр тэд тун дотно харагдаж байжээ.
Женнифер Лопез улаан хивсний ёслолд зориулан урт ханцуйтай, өндөр хүзүүтэй, гялалзсан хүрэн өнгийн, гэдэс нь ил гарсан цамц болон ардаа оноотой, урт хормойтой банзал өмсөж, “Tom Ford” брэндийн гар цүнх, өндөр өсгийтэй шаахайгаар гоёсон байв. Харин Бен Аффлекийн хувьд “Ralph Lauren” брэндийн тэнгисийн өнгөтэй, тансар хилэн хослол өмсчээ.
Бен, Женнифер нар анхны үерхэлээсээ хойш 18 жилийн дараа дахин болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас олон нийтийн арга хэмжээн дээр хамтдаа явж харагдах болсон юм. Тэд хамгийн анх 2021 оны Венецийн кино наадмын үеэр толилуулсан "Сүүлчийн тулаан" киноны нээлт дээр олны өмнө хамтдаа гарч иржээ. Дараахан нь Нью-Йоркт болсон 2021 оны “Met Gala” арга хэмжээнд хамт ирсэн билээ.
Эх сурвалж: E NEWS