ТЭРБУМ МОД : Я.Содбаатар VS Б.Лхагважав | News.MN

ТЭРБУМ МОД : Я.Содбаатар VS Б.Лхагважав

ТЭРБУМ МОД : Я.Содбаатар VS Б.Лхагважав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ тэрбум мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн  энэхүү амлалттай зэрэгцээд төр, хувийн хэвшилгүй мод тарьж, уралдацгаах болов. Товчхондоо, мод тарих амархан ч тарьснаа ургуулж, арчлах бүр хэцүү. Учир нь өнгөрсөн хугацаанд тарьсан модноос хэд нь ургасан бэ гэдэгт хариулах хүн, харуулах статистик алга. Тиймдээ ч "Тэрбум мод" бодлогыг хэт хэлбэр хөөсөн, шоу гэж харах хүмүүс бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Эдийн засагч Б.Лхагважав нарын эсрэг тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


Я.Содбаатар
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга:

-Мод тарих ажил хийхээр бид нийт таван чиглэлд төлөвлөгөө гаргасан. Нэгд, үрсэлгээ. Улсын хэмжээнд нэг жилд 9,2 сая орчим үрсэлгээ бэлтгэдэг. Бид 10 жилд тэрбум мод тарина гэвэл ойролцоогоор 100 сая орчим үрсэлгээ хэрэгтэй. Үүнийг импортоор авахгүй, дотоодоосоо бэлтгэх ёстой. Хоёрт, усалгааны систем, усны судалгааг хэрхэн явуулах вэ гэдэг асуудал бий. Аль бүс нутагт усны эх үүсвэр байна вэ гэдгийг судлах, ямар технологи ашиглан усаа багаар, үр дүнтэй усалгааны систем ашиглах.

Гуравт, бордоо, арчилгааг хэрхэн хийх. Үйлдвэрлэлүүдийг дэмжих. Дөрөвт, төв суурин газар модоо ургуулж, хамгаалах хашаажуулах ажил эхлүүлэх. Мод тарьдаг, байгаль орчинд ээлтэй маш олон технологи шинээр бий болсон. Инновацийн судалгааны бүтэн хөтөлбөр боловсруулна. Хамгийн сүүлд нь бид энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг  бэлтгэх. Энэ чиглэлийн 1000 орчим мэргэжилтэн бий. Мэргэжилтнүүдийг аль сургуульд бэлтгэх, ажлын байраар хэрхэн хангах, шаардлагатай бол батлан хамгаалах салбарыг дайчлах нөхцөл ч үүсч болзошгүй.

Энэ  бүх зүйл эргээд Монголын эдийн засагт, иргэдийн амьдралд асар их эерэг нөлөөлөл үзүүлнэ. Ийм хэмжээний хөрөнгийг байгаль дэлхий рүүгээ хийж чадвал эргээд цөлжилт, ган зуд болох давтамж холдох, түүнийг дагаад иргэдийн амьдрал сайжирна. Маш олон бизнесийн үйл ажиллагаа сэргэнэ.

Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг энэ ажилд зарцуулаад явна. Мөн гадна, дотны донор, олон улсын байгууллага, хөрш орнуудтай ярилцаад, энэ нь зөвхөн Монгол Улсын асуудал биш, бүс нутгийн асуудал гэдэг талаас нь ойлгуулаад явбал бидэнд хөрөнгө мөнгө татах боломж бий. Түүнээс гадна иргэдийн санал, санаачлагаар хөрөнгө багатайгаар хийх ажил маш их байна. 

Монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарих үйлсэд оролцох ёстой. Тэдний оролцоог хангаж, бүх нийтийн үйлс болгож байж мод тарих ажил үр дүнд хүрнэ. Нэг үеэ бодвол мод тарьдаг, ургуулдаг, үрсэлгээ хийдэг иргэн, аж ахуйн нэгж маш их байдаг. Бид тэднийг маш сайн дэмжиж, хамтарч ажиллах зорилго тавиад байна.

Б.Лхагважав
Эдийн засагч:

-Эдийн засгийн өгөөж ярих эрт, одоо зарлиг л гарсан байна. Манай улс мод тарина гэж мэргэжлийн байгууллагуудаас холдуулаад, сайн дурын ажил болгоод, мэргэжлийн бус улсууд хавар, намар субботник хийгээд, баахан зарлага гардаг юм. Социализмын үед ч тийм байсан, одоо ч тийм байгаа юм. Тэрбум мод тарих гэж байгаа бол мэргэжлийн ойн байгууллагууд, мод үржүүлгийн газруудад санхүүжилтийг нь өгөөд, алсын төлөвлөгөөг нь гаргуулаад ажиллавал үр дүнтэй ажил болно гэж бодож байна. Түүнээс байгууллага байгууллагыг хүчээр шахаад, нөгөөх нь дарга харахаараа мод тарьж байна гээд жүжиглээд байвал дэмий зарлага болоод л дуусна.

Энэ хүнд үед компаниуд ялангуяа улсын үйлдвэрийн газруудыг хүчээр муйхарлаж оруулж ирэх нь асуудал шүү. Жишээ нь, дайны үед Чойбалсан гуай малаа 200 сая болгоно гэсэн амлалт өгөөд, түүнээсээ болж Монголын малчин ардуудыг шар махтай нь хатаасан шүү дээ. 200 сая хүргэх гээд, дээр нь ноос ноолуурын маш их төлөвлөгөө өгөөд, сүүлд нь өөрийнхөө үстэй дээлээ хүртэл хяргаж, ноосныхоо бэлтгэлд өгч байсан тохиолдол манай Завхан нутагт зөндөө байсан. Түүнтэй адил хийсэн хоосон амлалт авчихаад, тэрэндээ муйхарлаж, ард түмнээ хөлдөө чирчих вий. Сүүлийн үед үрээр тарьсан моддыг авахгүй, энд тэндээс баахан мод хэд дахин үнэлж авчирч суулгаад, маш их мөнгө угаасан асуудал бий. Ойгоор мөнгө угаадаг явдал хавтгайрсан.

Тиймээс мэргэжлийн улсуудын саналыг авах хэрэгтэй. Гэхдээ социализмын үеийн муйхар мэргэжилтнүүд бас биш шүү. Нас, ажилласан жилдээ дулдуйдаад бас буруу тийшээ явуулах гээд байдаг. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаараа байгальдаа ч, эдийн засагт ч ашигтай. Яг байгальдаа ээлтэй явуулдаг улс нь Австрали, ӨАБНУ байгаа юм. Тэдний ой үржүүлгийн туршлагыг судлах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-10-13 202.126.88.235

Хүмүүсийн хандлага сэтгэл өөрчлөгдөхгүй бол хичнэн мод тариад ч нэмэр маш бага. Цөлжилтийг арилгагч нь Бүтээгч Бурхан юм. Нөгөө талаас Египедмйн фараон шиг Хятадын цагаан хэрэм бариулсан Ханди хаан шиг нэг ерөнхийлөгчийн санаагаар болох их ашигүй зардал ч боло талтай

Avatar

Зочин 2021-10-13 43.242.243.101

Энэ Урбаник, уул нь эрин зууны лут том ажил юм гэхдээ манай АН дэмжихээр Хүүкийн нэр хүнд өсчих гээд хэцүү юм тэгээд яаж ч болохгүй алцганаад байна гэж ярьж байна гэсэн шүү

Avatar

Зочин 2021-10-13 66.181.185.208

Лхагважав чинь МАН-ын гишүүншүү.

Avatar

Зочин 2021-10-13 66.181.189.208

Мод тарих нь зөвч хуйлруулаад хошгируулаад ойгоос амьд мод сугалж авчраад баймааргүй байна. Ер нь бол Урбанекийн хэлснийг анхаарахгүй орхиж болохгүй…

Avatar

Зочин 2021-10-13 104.244.79.6

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

И.Норовжав 2021-10-13 139.5.218.89

8. Жил бүр шинэ жилээр гацуур мод чимэглэдэг ёс заншил байлагч монголд Гацуур ургуулж ёлкоор зардаг аж ахуй байдаггүй учраас уулнаас олон тооны гацуур тайрч борлуулдаг бизнесс дэлгэрсэн байна . Ийм д гацуур тарьж борлуулдаг аж ахуйг зохион байгуулах хэрэгтэй .
9. Түлээний залуу модыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ойгоос бэлдэж борлуулдаг хувь хүн, аж ахуйд тавих хяналтыг эрс сайжируулах хэрэгтэй байна . 20-иод жилийн өмнө Монгол улсын газар нутгийн 13 % нь ой модоор хучигдсан гэдэг байсан

Avatar

Зочин 2021-10-13 139.5.218.89

6. Сум аймаг бүрд мод үржүүлгийн талбай , төгөлтэй болгох , суулгац бүрийг паспорттой болгох. Энэ онд нилээд газрууд ойгоос 3-5 насны модыг ухаж тарьсныг дахин гаргуулахгүй байх

7. Мод усалгааны усны хуримтлуулдаг цөөрөм ийг өвлийн цас , борооны усыг хуримтлуулах замаар буй болгох. 1940-1950 оны үед уулын бэлээр шуудуу татаж ус цуглуулж цөөрөм байгуулан ашиглаж байсан ул мөр Төв аймгийн борнуур сум орох замын Зурын ам гэдэг газарт байдаг болой

Avatar

И.Норовжав 2021-10-13 139.5.218.89

3.. Мод тарих газрын хөрсийг бордож байх
4. Модыг тарихдаа агротехникийн шаардлагын дагуу өөр хоорондын зайг зөв баримтлаж тарьж байх . Одоо өөр хоорондын зайг хэт ойрхон бараг ширэнги ой мэт тарьж байгаа нь уг мод хөрснөөс авч байгаа тэжээлий хомосдолд өртөж ургацанд нөлөөлдөг . модоо арчлах , үйлчлэх зай талбай хүрэлцээгүй болдог.

5. Мод тарих ажлыг Говийн бүсийн бүх сум, аймгийн төв болон тариалан , Ногооны талбай бүрийн салхины хамгаалалт болгон тарих

Avatar

И.Норовжав 2021-10-13 139.5.218.89

1.Мод тарих нь : – хөрсний бүтэц , усалгаа, агротехникийн шаардлагын дагуу арчлах, модны насных хугацаанд амьдрах нөгцөлийн хангах зэргээс шалтгаалдаг ажил юм. Иймд : 1. юуны өмнө мод тарих газрын хөрсний бүтэцсийн шинжилгээг хийлгэн мод ургуулахад тохиромтой газрыг сонгох
2. Хөрсний усны хайгуул хийлгэж , модыг амьдрах хугацаанд хөрсний усаар тэжээгдэх боломжтой газрыг сонгох . Учир нь хөрсний ус нь газрын гадаргуйд ойрхон байвал үндсээрээ усыг сорж хэрэгцээгээ хангаж байх болно.

Avatar

ТЭРБУМ МОД ТАРИХЫГ БҮГД ДЭМЖИЖ БАЙНА АРГА БАРИЛЫН ЗӨРӨӨ 2021-10-13 202.21.100.210

1.Цэргийн хуарангийн захиргаадалтын арга 2. Төрийн өмчийн компаний захиргаадалт 3. Хувийн өмчийн сэтгэхүй буюу газар цацсан үр заавал үр дүнгэ өгөх

Avatar

Зочин 2021-10-13 202.126.92.194

Сүүлийн 2 Еөк ийн ТГ ын дарга нар дандаа Еөк ийнхөө эсрэг ажиллагаа яюуулдаг хүмүүс Зи ЖДҮЧИн

Avatar

Zochin 2021-10-13 64.119.17.13

Saya mod tarisan,mash z/b muutai,gol n uhsan nuhend hurdhan suulgachihaad tartsgaasan,ihenh n buruu suulgah shig bolson,mergejiliin 2 hun 100-200 hunii dund yavaad nemergui arai ooroor z/bgui bol bolohgui sanagdlaa

Avatar

зочин 2021-10-13 192.82.92.201

Уул нь зөв санаа ш дээ, том л амлах хэрэгтэй ш дээ, буруу юм гэж бнаа,Заавал нүдэнд харагдах юмыг л хөрөнгө оруулалт гэж ойлгоод шүүмжлээд бх юм, Цэвэр агаар номер 1 шүү, тамин ээ

Avatar

МОД ТАРЬЖ БУЙ МЭТ ХУДЛАА КЛИПЭЭЭ БОЛИООО АЛБАН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭЭ 2021-10-13 202.126.88.201

Тийншдээ. УВСАД ГЭХЭД Л ОРОСЫН ТУВА УЛСААСААА НЭГ МОДЫГ Л 90,000-ААР ХУДАЛДАЖ АВЧ ИРЭЭД СУУЛГАДАГ ШҮҮ ДЭЭ ‼️ ОЙ МОДНЫ АЖ АХУЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДААР ХИЙЛГЭХ НЬ ЗӨВ ‼️

Avatar

МОНГОЛЧУУДЫН ХООСОН ХЭЛБЭР ХӨӨСӨН, КЛИП ЗАН НЬ КОММУНИЗМЫН БУЯН БАЙХДАА 2021-10-13 202.126.88.201

УВСАД ГЭХЭД Л ЖИЛ БҮР ИРГЭД, АЖ, АХУЙН НЭГЖҮҮД ОРОСЫН ТУВА УЛСААСАА НЭГ МОДЫГ Л 90,000-ААР ХУДАЛДАЖ АВЧ ИРЭЭД ХАВАР, НАМАР СУУЛГАДАГ Ч ТЭДГЭЭР МОДНУУД НЬ ХҮЧТЭЙ ШУУРГАНД ХИЙСЧ ОДДОГ…..ЮУН ОЙ МОДТОЙ БОЛОХ МАНАТАЙ…МОНГОЛЧУУД ОЙ МОД ТАРЬЖ БАЙНА ГЭЭД СҮҮЛИЙН 30 ЖИЛ ХУДЛАА КЛИПДЛЭЭЭ……

Avatar

б 2021-10-13 192.82.78.14

Тоондоо биш чанартаа анхаарах хэрэгтэй. Тэрбумаас хэд нь ургах гэдэг нь чухал. Тэгэхгүй бол баахан хоосон зардал болно. Тэгэхээр Лхагважавынх зөвөө.

Avatar

Харин ч Лхагжав маш зөв хэлжээ 2021-10-13 103.212.118.206

Одоо харахад компанит ажил болшоод л сэтгэлийн хөөрлөөр тэр энэ газар ТЭРБУМ мод тарих хөдөлгөөнд нэгдлээ гээд байна.

Яг үнэндээ одоо эд нарын суулгасан модноос хэд нь ургах бол.

МОД ТАРИХ ЗӨВ САНАА ч мэргэжлийн байгууллагуудын маш олон жилийн нарийн нягт нямбай төлөвлөгөө болон хичээнгүй хөдөлмөр зүтгэлээр биелэнэ. Сэтгэлийн хөөрлөөр, бас пялдага байдлаар бүү хандаарай Хүмүүсээ…

Avatar

Зочин 2021-10-13 202.126.90.79

Батлан хамгаалах салбарыг дайчилахаар бол санал хэльe. Сүхбаатар Зүүнбаян Баянхонгор 110 119Баянөлгий 350. 234 зэрэг 10 гаруй ангийг байгаль экологийн анги болгон өөрчилж нэгдсэн удирдлагаар хангаад явах хэрэгтэй. Үр дүнгийг нь хянаад дүгнээд явбал сайхаан сайхан. Даанч тэгж сэтгэх хүн нь хэд билээ. Дүнхүү гeнeрал ууд олон болохоор яалтай билээ

Avatar

Зочин 2021-10-13 103.229.122.143

Урбанек зөв хэлжээ!!!!

Avatar

Зочин 2021-10-13 66.181.161.94

МОНГОЛД Л МОД ТАРИНА ГЭЭД БАЙХААС ГАДНЫ УЛСУУД БОЛ ТЭДЭН ГЕКТАР ТАЛБАЙГ ОЙЖУУЛАХ ГЭЖ ОЙЛГОЛТ БАЙДАГ .ЭНЭ НЬ АМАР УРГАСАН УРГААГҮЙ ХЭРЭЛДЭХГҮЙ .ЕР НЬ ЭНЭ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ НҮБ-Н ИНДЭР ДЭЭР ӨӨРӨӨ Л БУРУУ ЯРЦАН ЮМ ЁИШ ҮҮ БОЛОВСРОЛГҮЙ ПЯЗДА ЧИНЬ.

Avatar

КоФи Аннан 2021-10-13 64.119.20.167

Тэрбум модонд 400 сая жуулчид төөрөх вий дээ.

Avatar

Зочин 2021-10-13 66.181.160.44

1 hund 2.5 sh mod onogdoh ym bn gaigui bhoo hhaa

Avatar

Зочин 2021-10-13 64.119.18.83

Манай ерөнхийлөгч тэрбум мод ТАРИНА гэсэн болохоос УРГУУЛНА гээгүй

Avatar

багш 2021-10-13 66.181.178.162

Лхавгажав зөв ярьж байна. Хоосон газар арчлахгүйгээр баахан мод суулгавал ургахгүй хөрөнгө мөнгө үрсэн ажил болно. Жишээ Аргалант орох замд мод тарьлаа гэсэн Задгай газар суулгасан модыг мал машин хүн хугалаад л дуусна даа
Эхлээд сумын төв, айлын бууц зэрэг арчлах хамгаалах эзэнтэй, боломжтой газар тарих хэрэгтэй дээ
Одоогийн мод тарьж байгаа үйл ажиллагаа хоосон шоу л болж байна. Мод гэхээсээ байгууллага хүмүүс өөрсдийгөө рекламдсан, тэр бум мод гэсэн хувцас өмссөн шоу

Avatar

Зочин 2021-10-13 66.181.187.99

Мэргэжлийн хяналтын газрын хулгайч

Avatar

Баяр 2021-10-13 122.201.21.152

ЖДҮчин хулгайч Содбаатард бол яавч итгэж болохгүй . Энэ нөхөр тэрбум тэрбумаар нь татвар төлөгчдтийн мөнгийг хулгайлж байсаныг ард түмэн мартаагүй байгаа. Одоо мөн л яаж идэх вэ?? гэсэн санаагаа шургуулсан л байгаадаа Сэрэмжтэй байцгаая

Avatar

Зочин 2021-10-13 139.5.216.14

Лхагважав зөв ярьж байна .Коммунист субботникоор ажил хийдэг цаг өнгөрсөн гэдэгийг Хүрэлсүх ойлгоогүйл явж байна даа.

Avatar

BOLD 2021-10-13 64.119.23.230

EHLEED URGASAN OIGOO HURTUN SHAVIJAAS HAMGAAL MODNII HULGAACH NARAAS HAMGAAL DARAA NI MODOO TARI. OIN GAZAR GEJ BII <<<<<<

Avatar

Зочин 2021-10-13 192.82.76.101

Тийм шүү! Мэргэжлийн баыгууллагууд нь л хийх нь зөв. Эрдэмтэд нэртэй үеээ өнгөрөөсөн юмнуудын үгээр биш яг хийж байгаа мод үржүүлэгтэй, туршлагатай ААН-тэй хамтран ажиллах нь зүйтэй. Элдэв байгууллагуудыг шахаад хэрэггүй.

Avatar

Зочин 2021-10-13 103.57.94.235

мод тарих амархан ургах уу.хатуу өвөл бүтэн 6 үргэлжилдэг энэ хооронд мал үхэлтэй нь биш зулгаагаад дуусаа шүү дээ.хэрвээ ямаагүй бол манайх их л ойтой байх байлаа

Avatar

shd-s 2021-10-13 103.10.20.196

Энэ Лхагважав бүх салбарын хүрээнд маш сайн ярьж шүүмжлэх юм. Өөрөө зохион байгуулж хийгээд удирдаад үлгэр жишээ болж бодит амьдрал дээр харуулах хэрэгтэй. Мэдлэгтэй чадвартай байж болон ажил хэрэг болго.

Avatar

Badarch taxar 2021-10-13 103.57.94.80

Содбаатарын зөв !! Жимсны мод их тарь гадаадаас оруулж ир захиргаадалтын арга хэрэглэхгүй бол залхуу монголчууд хөдлөхгүй шүү ! Хүүк сайн шахаад айлгаад өг!

Avatar

Zochin 2021-10-13 66.181.169.122

Urbanek sht hehe. Tenhimiin erhlegch bsan. Andlaliin hushuu ene ter barij, buteen baiguulalt hiigeegui ch huviin hevshild nertei l dee bas

Avatar

Зочин 2021-10-13 124.158.96.45

Лхагважав бол эрүүл эдийн засагч, асуудлыг дандаа эрүүлээр хардаг. .Урбанек Лхагважавын үгийг Төр үргэлж сонсох хэрэгтэй. Яагаад түүнд Төрийн ажил хийх боломж олгодоггүй юм бэ? Төрийн нэртэй том төслийг Лхагважав сайн хийнэ дээ. Манай Төр толгойгүй төр, үнэндээ. Тэр Таван Толгойг өрөнд оруулдаг нөхрхийг халаад Лхагважавыг томилох ёстой.

Avatar

Зочин 2021-10-13 202.126.88.170

Өөр олон ажил хийлгэсэн бол гэж бодлоо. Энэ төр, зарим хувийн хэвшлийнхэн чинь юу л бол юу хийе гээд гар нь загатнасан, ажилгүйгээсээ болоод бие нь хөшчихсөн улсууд байдгийг мэдлээ. Цалинтай ажил голоод байна гэдэг бил үү, цалингүй ажилд нугасгүй гэдгийг ойлгох хэрэгтэй, байгаль орчноо хамгаалж эх дэлхийгээ хайрлах глобаль асуудалд идэвхтэй оролцоцгооё.

Avatar

Зочин 2021-10-13 64.119.29.143

Энэ хеделгеен монголчуудыг ямар аймшигтай бегс долоогчид вэ гэдгийг сайн харууллаа. Одоо бур 30-н саяын шагнал яриад эхэллээ. ЭЗ-ч Лхагважавын хэлдэг унэн. ШУА-ийн дэргэд Ботаникийн сад гэгч байгаа. Соц-ын уед мод тарьж л байлаа. юу ургуулав. Унэн худал нь мэдэгдэхгуй хэдэн "эрдэмтэн" нэртэй сэтэр зуугч нар л терсен.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж