Гашуунсухайт, Тяньжин боомтод саатсан нүүрс, барааг яаралтай шийдвэрлэнэ | News.MN

Гашуунсухайт, Тяньжин боомтод саатсан нүүрс, барааг яаралтай шийдвэрлэнэ

Гашуунсухайт, Тяньжин боомтод саатсан нүүрс, барааг яаралтай шийдвэрлэнэ

Гашуунсухайт, Тяньжин боомтод саатсан нүүрс, барааг яаралтай шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай өнөөдөр /2021.10.12/ цахим уулзалт хийв. Ерөнхий сайд тус улсад айлчлах байсан ч Хятадын талаас өвлийн олимптой холбоотойгоор бүх айлчлыг цуцлах, хойшлуулах шийдвэр гаргасан учраас хоёр тал ийн цахим уулзалт хийсэн байна. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудал, нүүрсний экспорт, хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов.  Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар  “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо.

Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.

эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ADSAbn vbv 2021-10-12 105.112.126.168

Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл, 50000-аас 300,000 еврогийн төслийн зээлийг шаардлагатай хүн, компанид олгодог.
зээл. АНУ-ын joseluisloans@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

Avatar

Зочин 2021-10-12 216.38.195.77

edrt

Avatar

Зочин 2021-10-12 202.179.26.250

Засгийн эрх мэдэлд хүрсэн нөхдүүд өөрсдийнхөө барааг оруулж ирэх гэж л хөөцөлдөөд байгаа. Жирийн ард түмэн нь ноомой хүлцэнгүй болохоороо олон сараар хүлээгээд тэдэнд найдаад сууж байхийн.Тэд нар тус тусдаа өөрсдийнхөө барааг л татаж авна. Тэдэнд битгий битгий найд.

Avatar

Зочин 2021-10-12 66.181.187.221

Зиаа! Тэр Тэнжинд саатсан үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй олон мянган чингэлэг гээд байгаа чинь дандаа машины наймаачдын машинтай чингэлэг бн гэсэн шүү!! Тэрийг оруулж ирэх гэж засагаараа хөдлөх ямар хэрэг байгаа юмб!! Энд ирээд түгжээ л нэмэхээс өөр хэрэггүй!! Угаасаа үйлдвэртэй ч юм шиг!! Бүгдийг нь хувьчилж устгаад амар сайхандаа жаргаж байгааз дээ??

Avatar

zochin 2021-10-12 153.131.11.81

Tianjin deerh gatssan container-uudaa hurdan iruuleechee… arai heterhii udaan ymaa…

Avatar

Зочин 2021-10-12 59.153.115.45

Zasgiin gazriin hemjeenii meeting hiij baigaa bol yadaj buten delgets bolgoh uhaan baidagguiee. Windows11 garaad irchihsen tsag agaar F eer. Shuniin 02 tsag bolchison ntr. Yamar azaar fb notification garch ireegui yum

Avatar

Зочин 2021-10-12 202.126.90.152

Дэлхийн онигоо юм аа!

Avatar

Зочин 2021-10-12 17.150.212.130

yasan? yu n onigoo bna?

Avatar

Зочин 2021-10-12 185.220.101.8

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зураач 2021-10-12 87.80.153.122

Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох,… нээрээ тэнэг хот болчих шиг боллоо !

Avatar

Зочин 2021-10-12 59.153.115.45

Ugaasaa l teneg shuudee

Avatar

Зочин 2021-10-12 103.57.92.79

контенараа авмаар байнаааааа

Avatar

6 2021-10-12 192.82.73.204

Gashuun suhaitad Lkhachinjav general sanaataigaar gatsaaj baigaa

Avatar

asdfasf 2021-10-12 66.181.187.224

asdfas

Avatar

Зочин 2021-10-12 103.57.92.117

Амеркийн талыг баримталдаг Христийн пастортой өмнөд хөрш ажил явуулахгүй л дээ

Avatar

Зочин 2021-10-12 202.55.188.97

христчин хун дарга болж болдоггуй юму? цаашдаа ч христчин хумуус улс терд бизнест урлаг соел эдийн засаг хууль хучинд боловсролд спортод гарч ирж байж монгол улс улам хегжих болно

Avatar

Зочин 2021-10-12 103.80.210.183

христүүд европын засагт гарч ирээд европ тивд 1000 жилийн гүн хар нойронд автаж байхад нь монголчууд очоод сэрээж хөгжилд түлхсэн шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.91.50

Jaahan jaahan yumnuud gyals gyals guigaatahjee, yahav dee bas !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж