Хийн хоолойн трасс 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулж байна | News.MN

Хийн хоолойн трасс 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулж байна

Хийн хоолойн трасс 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулж байна

Хийн хоолойн трасс 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулж байна

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас Хятад руу байгалийн хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж буй. Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаагийн хэлснээр, хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай яваа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм байна.

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.10.12) холбогдох албаныхантай уулзжээ. Энэ үеэр Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич “Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Монгол Улсын Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна” гэжээ.

Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэх туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг хэлсэн байна. Шадар сайд С.Амарсайхан энэ талаар анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Энэ хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ татах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулж шийдүүлэхээр тогтсон байна.

Төлөвлөгөө ёсоор жилд 50 тэрбум м/куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөрт ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-12 66.181.177.73

Энэ хоолойг барихдаа нөгөө зэрлэг амьтад доогуур нь гүйх боломжийг хийгээсэй билээ. Төмөр замыг барих үед тэр туршлага байгаагүй шүү дээ. Одоо бол байна. Нөгөө муу зээр, хар сүүлт, хулан давхиж байх боломжтой өндөрт барихыг бодоосой.

Avatar

Иргэн 2021-10-12 66.181.161.40

Энэ ер ойлгомжгүй бгаа. Хятад энэ чиглэлээр хий авна гэж огт дуугардаггүй. Цаанаа нэг нохой санаатай. Оросууд ч гэсэн зөвшөөрөхгүй бгааг маш сайн мэдэж байгаа. Манай мангарууд барина гээд сагсалзаад улсын мөнгө хөрөнгө идээд сууж байна. Ямар дүүрсэн тэнэгүүд вэ.

Avatar

Зочин 2021-10-12 66.181.187.221

966 бш 999 юмуу 988 байвал зохимжтой гэж Чой хамба хэлээгүй юм уу??

Avatar

Зочин 2021-10-12 103.80.210.183

жаал жуул тархиралдуулаад л хүссэн тоон дээр чинь аваад ирнэ.

Avatar

монгол 2021-10-12 59.153.114.42

Наадах чинь монголд хэрэггүй шүү. Дахиад л нэг юмаар оросоос хараат болно. Дээрээс нь юм л бол цэргээ оруулах гээд байх болов уу

Avatar

Зочин 2021-10-12 202.179.27.76

Barih ajiliig hiihed mongoljuudiin huch jadal dutan ….tseverleh baigulamjaaj barih jadalgui uls

Avatar

Зочин 2021-10-12 103.80.210.183

хуцаад байлгүй эрээндээ очоод амьдар.

Avatar

Зочин 2021-10-12 81.17.18.59

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-12 87.138.222.242

ЗАЙЛАА….ЮУН БАС ХИЙН ХООЛОЙ ВЭ….ОРОСЫН БУУНЫ НОХОЙ ТАВИУЛУУД ЯАСАН ИХ ДАВИЛУУН БАЙНАА….

Avatar

Зочин 2021-10-12 66.181.161.84

Бинзен шиг юм болох вийдээ 2 чухал хэржглээг оросд найдаад хэрэгтэй юууу

Avatar

Зочин 2021-10-12 59.153.115.54

хий дамжуулсан төлбөрөөр өөрсдөө өөр цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулах хэрэгтэй. оросын хийг дамжуулагч байхаас хэрэглэгч болж болохгүй. тавантолгойн метан хий нөөц маш их байна судалгааны ажил явагдаад солонгос компани туршилтын үйлдвэр барьсан байсан энэ мэт зүйлсээ ажил хэрэг болгож өөрсдийн хийг хэрэглэнэ үү гэхээс оросын бас нэг урхинд гүйж очиж орж болохгүй. үүнийг үндэсний аюулгүй байдлын түвшинд тогтох хэрэгтэй.хий дамжуулсан төлбөрийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-12 59.153.115.54

мөн зураг төсөл тэзү дээр онцгой анхарах хэрэгтэй байгаль орчин ан амьтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. бас алтан булгаас замын үүд хүртэл төмөр зам дагуулж тавина гэсэн яриа яваад байсан үнэн бол монгол улс төмөр замаа ирээдүйд хос болгох тохиолдолд хүндрэл бэрхшээл гаргахгүй байх зэрэг олон асуудлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн харж хийх хэрэгтэй. гэвч өнөөдийн төрд тийм туршлагатай ноён нуруутын мэргэжилтэн байна уу.мангар намчид л их бна даа.

Avatar

nogoo solongos luibarchidiin tvvhiig yriad bna uu daa.. 2021-10-12 103.212.119.212

za ho bitgii buraad bai za. bi tend baisan hvn bna.heden hulhi solongosuud ireed hii gargaj bgaa ni gej mongo luibardah geed barigdsan ch de.oorsdoo hii shahaad hii gargaj bnaa geed sanhvv mongo bosgoj luibar hiih geed barigdaad zugtsan za. odoo harin avistraluud hiih gej bgaa. vnendee tiim ih hii garahgui ch de.metanii namagiin hii bol ogt oor ch dee malaa.

Avatar

Зочин 2021-10-12 59.153.115.54

Богино бодолтой эргүүтсэн төлөгнүүд өгсөн өгөөш болгоныг үмхэх юм даа. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг юм. бензин түлшээрээ хаалгаж боолгож байж бас оросын хийг хэрэглэнэ гэчихжээ. Хөөрхийс илжиг модон хударгандаа гэж яасан үнэн үг вэ. Хийн хоолойг эх орноороо дамжуулвал сайн гэрээ хийж төлбөрөө хангаллтай авах хэрэгтэй. түүнээс биш хий хэрэглэгч болж болохгүй. бензин шатахууны хамаарлаас гарч чадахгүй байж бас дээр нь нэг юм нэмэх хэрэггүй.

Avatar

Зочин 2021-10-12 66.181.182.151

ЭНЭ ОРСЫН ХИЙН ХООЛОЙ МОНГОЛЫГ БАГАЛЗУУРДАХ ОЛС БОЛЧИХГҮЙЛ БАЙГААСАЙ,,,БУРХАН МИНЬ,,,

Avatar

иргэн 2021-10-12 66.181.160.108

бид чинь угаасаа хий ашиглаж байгаагүй тул болилоо гэвэл хятад руу урсах хий зогсоно, хятад руу дамжуулж л байвал бид шахмал нүүрсний оронд хий ашиглаж эхэлнэ гэсэн үг. Бас дээр нь автобуснуудынхаа хөдөлгүүрийг хийгээр ажилладаг болгочихвол нийтийн тээвэрт дизель түлш хэрэглэхээ болино. цашлаад цахилгаан станцад хэрэглэдэг нүүрсний оронд хий ашиглая

Avatar

Зочин 2021-10-12 107.127.39.29

Хятад Оросын харилцаа муудавал яах вэ? Эсвэл Хятадууд ямар нэг байдлаар Оросын хийнээс татгалзвал яах вэ? Орос Хятадын найрамдал тийм их бат бэх байж чадах уу?

Avatar

Зочин 2021-10-12 103.212.119.212

oros hyatad muudval ter l bizdee mongold yamar hamaa bna. baruuniihan orostoi zondoo muudaad l bgaa mortoloo 40 jil hiig ni abch hereglej bna. orosiin hiinees salij hamaaralgui bolonoo geed oros hii muuhai zavaan geed bgaa mortoloo 40 jil abch bna. ene bol hii mashj chuhal hereglee gedeg todorhoi bna..

Avatar

Зочин 2021-10-12 107.127.39.29

Эргүү пиддунууд их байх юм аа….ийм гарууд олон байгаа болохоор Монгол улс өөдөлдөггүй ядуу гуйлгачин хэвээрээ

0 1
Avatar

Зочин 2021-10-12 66.181.182.151

ЗА МЭДЭХГҮЙ ЭЭ,,,ХАР ТАМХИНД ОРСОН ХҮН ШИГ Л БОЛОХ БАЙХДАА,,, БҮГД ХИЙ БОЛОХООР ЭРГЭЭД ОРСЫН ХАРААТ БОЛНО,,,НЕФТИЙН БАРЬЖ БАЙГАА ҮЙЛДВЭРИЙГ ДАМПУУРУУЛНА,,,ЦАХИЛГААН СТАНЦАА ХИЙ БОЛГОВОЛ ШУУД ОРСЫН ХАРААТ,,,ОРСЫН ДУРГҮЙ ХҮРЛЭЭ КАРАНТАА ХААЛАА,,,,МОНГОЛ ШУУД ТУВА БОЛЧИХ БАЙХ ГЭЖ АЙГААД Л БАЙХ ЮМ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж