Цахилгаан үйлдвэрлэгч болон дулаан нийлүүлэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд Хятад улс Оростой хиллэдэг хойд хилийн төмөр замын боомтоор орж ирэх нүүрсний импортыг нэмэгдүүлжээ.
Тодруулбал, Хятадын үндэсний баярын өдрүүдээр буюу аравдугаар сарын 1-нээс 7-ны хооронд зүүн хойд нутгийн Хэйлунцзян мужийн Сүйфэнхэ төмөр замын боомтоор нийт 36600 тонн нүүрс Оросоос орж ирсэн байна.
Нүүрсний импортын хоногийн дундаж хэмжээ 5000 гаруй тоннд хүрсэн нь оны эхний гурван улирлын дундаж түвшинтэй харьцуулахад 20.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Дулааны эрчим хүч нь Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувийг эзэлдэг. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан Хятадын сэрүүн уур амьсгалтай хойд хэсгийн нутгуудад эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байгаа юм.
Хятад улс саяхан эрчим хүчний хомсдолын улмаас үйлдвэрлэлээ зогсоож, зарим бүс нутгийн айл өрхүүдэд тогны хязгаарлалт хийсэн. Ийнхүү өнөөдөр эрчим хүчний нийлүүлэлтийг хангахын тулд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA NEWS