84 дүгээр сургуулийн урд гарааш чөлөөлсөн талбайг тохижууллаа | News.MN

84 дүгээр сургуулийн урд гарааш чөлөөлсөн талбайг тохижууллаа

84 дүгээр сургуулийн урд гарааш чөлөөлсөн талбайг тохижууллаа

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 тоосгон гараашийг буулган, иргэдийн санал, хүсэлтийн дагуу тохижилтын ажлыг эхлүүлсэн. Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зам байхгүйн улмаас зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байв. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус гараашнуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн бөгөөд тохижилтын ажлыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэв. Уг ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээг цаашид тухайн хороо болон “Шинэ зуун” СӨХ хариуцахаар болжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүрэг орон нутаг, нийслэл, УИХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж, цар тахлын хүнд үед дотоодын, тэр дундаа Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудаа дэмжин уг тохижилтын ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд манай дүүрэг 400 орчим гарааш, хашаа, хайсыг буулгаж, газар чөлөөлсөн бол ирэх жил энэ ажлаа эрчимжүүлж, 700 гаруй гарааш, хашаа, хайсыг буулгана. Иргэддээ зориулсан, нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэргийг шийднэ” хэмээв.

84 дүгээр сургуулийн урд талбайн тохижилтын ажлыг хийхэд ашигласан тоосго, гэрэл, мод зэрэг бүх материалыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүд хийсэн юм. Ингэснээр 250-300 сая төгрөгөөр хийх ажлыг дүүрэг өөрсдөө бие даан, нэг дахин хямд буюу 120 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэлээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2021-10-12 59.153.114.42

Хүмүүсийн хөрөнгийг сүйтгэх, түүгээрээ шоудахаас өөр ажил алга уу. Улаанбаатарын түгжрэл, машины зогсоолын асуудлыг яаж шийдэх гээд байгаа юм.

Avatar

Зочин 2021-10-12 81.17.18.59

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Иргэн 2021-10-12 139.5.216.96

84-р сургуулийн өмнөх орон сууцны дутуу барилгыг нураа

Avatar

DR. PRADHAN 2021-10-12 129.205.113.8

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2021-10-12 202.126.88.200

ХАМАГ АМЬТАН МУУ СЭТГЭЛ, МУУ ҮЙЛ БҮХНЭЭ ЯЛЖ ДИЙЛЭН САЙНБУЯН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ 👌👌👌 АМАР АМГАЛАН АЗЖАРГАЛ АШИД ОРШИГ ЭЭ…‼️ ДАДЪЯАТА УМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИ ЕЭ СУХАА 👌👌👌

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж