"Улаанбаатар" олон улсын кино наадам энэ сарын 18-24-ны өдрүүдэд болно

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар" олон улсын кино наадам энэ сарын 18-24-ны өдрүүдэд болно

"Улаанбаатар" олон улсын кино наадам энэ сарын 18-24-ны өдрүүдэд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл нь Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс компанитай хамтран Соёлын яам, Оросын холбооны улсын Элчин сайдын яам, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Оросын Соёл шинжлэх ухааны төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг  Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн "А" зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэж байна.

Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдааныг зарласан боловч цар тахлаас үүдсэн хязгаарлагдмал нөхцөл байдлаас болж, шинээр хийсэн кино цөөхөн байлаа. Иймээс, зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцохоор бүртгүүлсэн нийт дөрвөн бүтээлийг наадмын "Монгол кино" хөтөлбөрт оруулан үзэгчдэд хүргэхээр шийдвэрлэжээ.

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, Соёлын яамтай хамтран “Ирж яваа цаг” кино форумыг тус тус зохион байгуулна.

Энэ удаад наадам зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль авсан “Ардын Элч” киног онцолж, үндсэн постерын дизайныг бэлтгэсэн байна.  “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргана. Мөн Монголын кино урлагийн түүхэнд бүтээгдсэн шилдэг кино бүтээлийг зурагт хуудсаар  танилцуулсан “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэнг Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” бүтээлч орон зайд гаргахаар ажиллаж байна.

Наадмын үзвэр болон “Кино форум” Тэнгис кино театрт зохион байгуулах бөгөөд наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр, кино танилцуулга болон “Кино форум”, “Авдраа уудал” сургалтанд бүртгүүлэх мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff  болон www.ubiff.mn вэб хуудсаар орж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж