Жүжигчин Ч.Ундралын "The Woman” кино олон улсад өнгөлж явна

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ч.Ундралын "The Woman” кино олон улсад өнгөлж явна

Жүжигчин Ч.Ундралын "The Woman” кино олон улсад өнгөлж явна

Дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч Ч.Ундралын "The Woman” кино олон улсын кино наадмыг өнгөлж явна. Тэрбээр өөрийн “Choi Hainzan” кино продакшныг үүсгэн байгуулж, 2020 онд анхны “The Woman” дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд хүргээд буй. Түүний анхны бүтээл олон улсын кино судлаачдад үнэлэгдэж, эх орноо сурталчилж байна.

Хамгийн сүүлд Барселон Азийн кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох хоёр киноны нэгээр шалгарчээ. Уг кино наадам аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд болох аж.

"The Woman” кино онлайнаар нээлтээ хийсэн даруйдаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “CAFF-2020” кино фестивальд оролцож, анхны шагналаа хүртсэн. Үүний дараагаар Их Британи, Польш, Бангладеш улсад зохион байгуулсан олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм. Хамгийн сүүлд “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер”-ийн шагналын эзнээр тодорсон билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж