АНУ-ын Техас мужид вакцины гэрчилгээг хориглолоо | News.MN

АНУ-ын Техас мужид вакцины гэрчилгээг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын Техас мужид вакцины гэрчилгээг хориглолоо

АНУ-ын Техас мужид вакцины гэрчилгээг хориглолоо

Техасын Бүгд найрамдах намын амбан захирагч Грег Эбботт тус мужид байгаа бүх аж ахуйн нэгж, тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагыг ажилчдаасаа “Covid-19”-ийн вакцины гэрчилгээ шаардахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Эбботтын энэхүү шийдвэр ерөнхийлөгч Жо Байдентай сөргөлдөхөд хүргэж болзошгүй юм. Байден өнгөрсөн сард бүхий л бизнес эрхлэгчдийг ажилчдаа вакцинд хамруулах эсвэл ажлаас нь халахыг үүрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор вакцин хийлгэхээс татгалзсан хэдэн мянган хүн ажлаасаа халагдсан билээ.

Тухайлбал, Техас мужид олон үйл ажиллагаа явуулдаг “Facebook”, “Google” зэрэг технологийн аварга компаниуд ажилтнуудаасаа вакцины гэрчилгээ шаардаж байв. Мөн Техас мужийн Форт Уорт хотод төвтэй “American Airlines” компани өнгөрсөн долоо хоногт 100 мянган ажилтнаа арваннэгдүгээр сарын 24-нөөс өмнө бүрэн вакцин хийлгэхийг шаардсан аж.

Эббот захирамжиндаа үүнийг онцгойлон дурдаж “Байдены захиргаа хувийн байгууллагуудыг “Covid-19”-ийн вакцины гэрчилгээний асуудлаар дарамталж байгаа нь цар тахлын нөхцөл байдлаас гарахаар хичээж байгаа Техас мужид ажиллах хүчний хомсдол үүсгэх замаар саад учруулж байна" гэжээ.

Харин Цагаан ордон энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Байдены засаг захиргаа 700 мянган хүний амийг авч одсон цар тахлыг дарахын тулд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн вакцин хийлгээгүй хүмүүст үзүүлэх шахалтыг эрс нэмэгдүүлсэн юм.

Нөгөө талаас вакцины баталгаа шаардсан журмууд АНУ-д маш их маргаан дагуулж, Үндсэн хууль зөрчсөн хэмээн буруутгагдаж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-12 66.181.187.221

Америк дотроо зөрчилдөж хийх ажилтай байвал бусдад нэн сайн!! Тэгэхгүй бол самрах гээл ороод ирнэ! Өөрсдөө орж ирэхгүй юм гэхэд манай АН шиг дотоодын хулгайч луйварч алуурчдыг санхүүжүүлээд 30 жил самарчихаар ямарч улс элгээрээ мөлхдөг нь ойлгомжтой биз дээ!!??

Avatar

Зочин 2021-10-12 185.220.101.8

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-12 202.126.94.99

Вакцин хийлгээгуй, эруул хумуусийг шагнах хэрэгтэй. Зев ш тээ. Еерийгее хамгаалж болох евчин!

Avatar

DR. PRADHAN 2021-10-12 129.205.113.8

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2021-10-12 67.81.184.102

Vaccine nii баталгаат хугацааг болон цаашдын эрүүл мэндэд учруулж болзошгүй хор уршгийг мэдэхгүй, судалгаа шинжилгээний ажил хийж дуусаагүй байгаа

Avatar

Умбазарвааний хум пад суухаа 👌👌👌 2021-10-12 202.126.88.200

ЗАМБУУТИВД НҮҮРЛЭСЭН ГАЙ БАРЦАД ГАМШИГ ЗОВЛОН ХУРДАН ТҮРГЭНЭЭЭ АМИРЛАЖ ЭХ БОЛСОН 6 ЗҮЙЛ ХАМАГ АМЬТАН ЗОВЛОНГООС ҮҮРД ГЭТЛЭХ БОЛТУГАЙ ‼️ 👌👌👌 ХАМАГ АМЬТАН МУУ СЭТГЭЛ, МУУ ҮЙЛ БҮХНЭЭ ЯЛЖ , АМАР АМГАЛАН АЗ ЖАРГАЛ АШИД ОРШИГ ЭЭ ‼️ УМ МАНИ БАДМЭ ХУМ 🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-10-12 202.55.188.90

Нарангарав аа чи англиар А үсэггүй нь мэдэгдэж байна Техас гэдэг газар энэ дэлхий дээр хаа ч байхгүй .TEXAS ийм нэртэй муж АНУ д байдаг.
Те+икс+ас = Тексас гэж дууддаг юм. Чи англи хэл үзэж байгаа захын сурагчаас яаж дуудахаа заалга. Хүүхэд шуухадаасаа ичдэггүй юм уу

Avatar

Зочин 2021-10-12 139.5.217.109

Кирилл үсгийг журамлахдаа Монгол хэлэнд газар зүйн нэр томъёонуудын галигыг Орос хэлэнд дуудагддаг байдлаар буулгахаар тохирсон байдаг. Жишээлбэл, Germany улсыг Герман гэнэ, Жиормэни гэхгүй. Тиймээс Техас гэж болно, заавал Тэксэс гэж бичих шаардлагагүй юм. Иймхэн юман дээр хүн доромжилж бах таваа хангах нь хэр зохистой юм бол

Avatar

Иргэн 2021-10-12 192.82.75.205

Техас гэж хэлж ярьж сурчихвал Англиар ярьдаг газар очоод яах болж байна .Техас гээд хэн ч юу ч ойлгохгүй түмний шившиг болно ш дээ. Газар нутгийн нэрийг нэг бол тэр нутгийн дуудлагаар эсвэл орчуулж хэрэглэдэг дэлхийн жишиг байна. Нэгдсэн улс. Нэгдсэн вант улс г.м . NTV сувагаар Тексис гээд орчуулаад ярьж байна лээ. Өвөрмонголын Одон ТВ яг тэр нутгийнх нь дуудлагаар дуудаад мэдээгээ уншаад болоод байхад бид хоцроод яахав. Заавал Оросыг дуурайж хэн ч ойлгохгүй дуудлага хэрэглэх хэрэг байна уу.

Avatar

Зочин 2021-10-12 139.5.217.109

Тэгвэл тэр нутгийн дуудлагаар Хятадыг Жунгуо, Японыг Нихон, Солонгосыг Хангүг гэж хэлэх ёстой юу? Бидний өгсөн нэрийг хэн ч ойлгохгүй түмний шившиг болохгүйн тулд, зөв үү?

Avatar

Зссс 2021-10-12 67.255.244.141

Ооё, нэг л мундаг англи хэлтэй хүн. Техас гэж бичсэн нийтлэл болгон дээр л нэг ийм хальт англи хэлтэй мэдэмхий хүмүүс гарах юм. Монгол хэл дээр бичиж байгаа нийтлэлийг Монгол хэлэнд зааж, хэвшсэнээр бичих нь зөв л баймаар юм. Ямар Англиар ярьж байхдаа Техас гэж зөрөөд байгаа биш. Шүүмжлэх юмаа үнэн олж ядсан хүмүүс байх юм аа.

Avatar

Irgen 2021-10-12 66.181.191.241

Эрх гэсэн тэнэгүүдэд сайхан хоол байна.

Avatar

Зссс 2021-10-12 67.255.244.141

Ооё, нэг л мундаг англи хэлтэй хүн. Техас гэж бичсэн нийтлэл болгон дээр л нэг ийм хальт англи хэлтэй мэдэмхий хүмүүс гарах юм. Монгол хэл дээр бичиж байгаа нийтлэлийг Монгол хэлэнд зааж, хэвшсэнээр бичих нь зөв л баймаар юм. Ямар Англиар ярьж байхдаа Техас гэж зөрөөд байгаа биш. Шүүмжлэх юмаа үнэн олж ядсан хүмүүс байх юм аа.

Avatar

Зочин 2021-10-12 122.201.21.118

Хүний эрх зөрчиж байгаа шүү дээ, КОВИД-ын ВАКЦИН 😛

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж