АНУ-ын Техас мужид вакцины гэрчилгээг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын Техас мужид вакцины гэрчилгээг хориглолоо

АНУ-ын Техас мужид вакцины гэрчилгээг хориглолоо

Техасын Бүгд найрамдах намын амбан захирагч Грег Эбботт тус мужид байгаа бүх аж ахуйн нэгж, тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагыг ажилчдаасаа “Covid-19”-ийн вакцины гэрчилгээ шаардахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Эбботтын энэхүү шийдвэр ерөнхийлөгч Жо Байдентай сөргөлдөхөд хүргэж болзошгүй юм. Байден өнгөрсөн сард бүхий л бизнес эрхлэгчдийг ажилчдаа вакцинд хамруулах эсвэл ажлаас нь халахыг үүрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор вакцин хийлгэхээс татгалзсан хэдэн мянган хүн ажлаасаа халагдсан билээ.

Тухайлбал, Техас мужид олон үйл ажиллагаа явуулдаг “Facebook”, “Google” зэрэг технологийн аварга компаниуд ажилтнуудаасаа вакцины гэрчилгээ шаардаж байв. Мөн Техас мужийн Форт Уорт хотод төвтэй “American Airlines” компани өнгөрсөн долоо хоногт 100 мянган ажилтнаа арваннэгдүгээр сарын 24-нөөс өмнө бүрэн вакцин хийлгэхийг шаардсан аж.

Эббот захирамжиндаа үүнийг онцгойлон дурдаж “Байдены захиргаа хувийн байгууллагуудыг “Covid-19”-ийн вакцины гэрчилгээний асуудлаар дарамталж байгаа нь цар тахлын нөхцөл байдлаас гарахаар хичээж байгаа Техас мужид ажиллах хүчний хомсдол үүсгэх замаар саад учруулж байна" гэжээ.

Харин Цагаан ордон энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Байдены засаг захиргаа 700 мянган хүний амийг авч одсон цар тахлыг дарахын тулд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн вакцин хийлгээгүй хүмүүст үзүүлэх шахалтыг эрс нэмэгдүүлсэн юм.

Нөгөө талаас вакцины баталгаа шаардсан журмууд АНУ-д маш их маргаан дагуулж, Үндсэн хууль зөрчсөн хэмээн буруутгагдаж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж