"МЗХ 16 давхар барилгаас 42.5 хувийн ашиг авахаар гэрээлсэн"

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

"МЗХ 16 давхар барилгаас 42.5 хувийн ашиг авахаар гэрээлсэн"

"МЗХ 16 давхар барилгаас 42.5 хувийн ашиг авахаар гэрээлсэн"

Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын  хууль бус үйлдэл, барилга байгууламжийг дураараа нураасан, барьсан асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Мөн үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэх зэрэг үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээ зарлав. Түүнчлэн холбооны өмчийн газарт хувийн байгууллагатай гэрээ хийн, барилгын ажлыг эхлүүлсэн ч, Удирдах хороонд танилцуулж, тайлбар хийгээгүйг мэдэгдсэн юм.

МЗХ-ны Дэд ерөнхийлөгч Ж.Нямаа:

-МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь холбооны үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, байгууллагын үнэт зүйл, үндсэн зорилго, ёсзүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар хуралдаан хүртэл ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байна.

МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд:

-Барилгатай холбоотой асуудал нь 2021 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Тухайн үед ерөнхийлөгч О.Гэрэлт-Одоос хариулт нэхсэн ч 100 жилийн ойтой давхацсан тул ойг зохион байгуулах тал дээр анхаарал хандуулсан. Үүний дараагаар тайлбар хийх шаардлагыг дахин өгсөн боловч огт хариу өгөөгүйгээс гадна хойд хэсэгт байх өмчийн газарт хувийн компанитай гэрээ байгуулж, түүнийгээ нуун дарагдуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Одоогоор барилгын сууриа цутгаж дууссан байна. Мөн МЗХ-ны Залуус танхимыг нурааж, өмнөх удирдлагуудын тарьсан модыг ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр тайрсан байгаа.

Тэдний мэдэгдлийн хариуд Залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өөрийн байр суурийг мөн илэрхийлсэн юм.

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од:

-Барилгын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Гэвч одоо дуугарч байгаа юм. Хүн бүрд өөрсдийн эрх ашиг байдаг. Барилгын ажил хамтын шийдвэр, тогтоолын дагуу болж өнгөрсөн. Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Залуучуудын холбооны төв байрыг өргөтгөх, шинэчлэх болон засвар тохижилтын ажлыг хариуцан зохион байгуулж ажиллахыг МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, ерөнхий нарийн бичгийн дарга Давааням нарт даалгасугай гэсэн Удирдах хорооны шийдвэр бий. Гэрээний тухайд МЗХ нь 16 давхар барилгаас нийт 42.5 хувийн ашиг авахаар гэрээлсэн. Гэхдээ гэрээг цуцлах бичгийг тухайн компанид өгсөн байгаа. Төрийн бус байгууллага учир тендер зарладаггүй.

 

 

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж