УБТЗ-ын даргыг өнөөдөр томилох уу? | News.MN

УБТЗ-ын даргыг өнөөдөр томилох уу?

УБТЗ-ын даргыг өнөөдөр томилох уу?

УБТЗ-ын даргыг өнөөдөр томилох уу?

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн  нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа  өнгөрөгч долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс УБТЗ-ын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа. Уг суудалд “өөрийн хүнээ” томилох гэсэн хүмүүс  улс төрийн хүрээнд олон бий.

Гэвч Оросын талд таалагдах хүн олох гэж монголын улс төрчид "үйлээ" үзэж байна. Өнгөрсөн хугацаанд  монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн ч Оросын тал татгалзсан. 

Тэгвэл Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн  нийгэмлэгийн Ерөнхий хорооны  хурал Эрхүү хотноо өнөөдөр /2021.10.12/ болж байна. Хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УБТЗ-ийг  төлөөлж Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нараас гадна нийт 7 хүн явжээ. Энэ удаагийн хурлаар 11 асуудал хэлэлцэх бөгөөд УБТЗ-ын даргад нэр дэвшүүлэх асуудал ч мөн  яригдах бололтой.

Монголын талаас Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын аль нэгийг нь  УБТЗ-ын даргаар  томилох нь зүйтэй гэсэн байр  суурин дээрээ хэвээр  байгаа гэнэ. Тиймдээ ч Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ  нэр дэвшигч Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг  “Хангалттай, туршлага, мэдлэг эрч хүчтэй залуус” гэх утгатай албан бичгийг Орос руу илгээж байв.

УБТЗ хувь нийлүүлсэн  нийгэмлэг нь  хоёр улсын хамтарсан компани учраас удирдлагыг Монголын тал дангаараа шийдэхгүй. Иймд УБТЗ-ын даргаар хэнийг томилох нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хэрэв шийдэлд хүрч чадахгүй бол уг асуудлыг Оросын тал хойшлуулчиж мэдэх юм.

Оросын тал хүлээн зөвшөөрхүйц ажлын дадлага туршлагатай, хамт олны дунд нэр хүнд сайтай байхаас гадна Монгол Оросын УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  ойрын үеийн том төсөл, зорилтуудыг хэрэгжүүлэх хэмжээний мэдлэг чадвартай хүн байхыг шаардаж буй.

Монголын нутгаар дамжин өнгөрөх газын хоолой, Баруун чиглэлийн төмөр зам, хос төмөр замын төслүүдийг хөдөлгөж чадах хүнийг л Оросын тал хүлээн зөвшөөрнө гэх. Мэдээж эрх баригч намд тэнд очихоор санаархаж буй олон горлигчид бий нь тодорхой. Чухам хэнийг тэнд томилуулах нь ихээхэн ээдрээтэй асуудал болж байна. 

ОРОСЫН ТАЛ УБТЗ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ НАРААС ЯАГААД ТАТГАЛЗАВ

Тэдний зүгээс  “УБТЗ-ын даргаар нэр дэвшигч нь өнөөдөр төмөр замд үүсээд байгаа нөхцөл байдлыг шууд шийдвэрлэж чадахуйц ажлын туршлагатай, улстөрийн хувьд дэмжлэг авах онцгой чадвартай байх, олон улсын байгууллагуудад өндөр нэр хүндтэй байх нь чухал.  Ерөнхийдөө Монголын талаас нэр дэвшүүлж буй хүмүүст уг чадвар алга” гэж дүгнэжээ.

Г.Сэрээнэндоржийн хувьд  өмнө нь УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа өндөр үнэтэй худалдан авалт хийсний улмаас Авлигатай тэмцэх газарт /АТГ/  шалгагдаж, удалгүй хэд хэдэн удаагийн шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Ардчилсан парламент үүссэний 25 жилийн ойгоор УИХ-аас өршөөлийн хуульд хамрагдсан юм.  Дараагийнх нь Б.Даваасүрэн. Тэрбээр  Дундговь аймгийн харьяат бөгөөд Сэлэнгэ аймгийн өртөөний даргаар зургаан жил ажилласан.

Монголын улстөрчид бодож, бодож хамгийн сүүлд Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулсан. Бас л АТГ-ын хар дансанд бүртгэлтэй хүнд гаруудын нэгийг санал болгосон нь төмөр замчдын хүртэл дургүйцлийг хүргэсэн.  Одоогийн сайд Л.Халтарын хийж байсан ажил болох Төмөр замын эмнэлэг, сургууль, цэцэрлэг хариуцсан орлогч даргыг Замын даргаар санал болгож байгаад Оросууд үнэхээр эгдүүцэн , хүлээж авахаас татгалзсан гэдэг. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TUR 2021-10-12 139.5.216.67

TA NAR MONGUL BODOOD BAIHAAR NAAD AJILLAA BODOOCH GAHAINUUDAA…ORSUUDAAR UURSDUUR N TAVIULAA…..UGUI BOL (( RASH GUAIG TAVCHIH ))

Avatar

BOLD 2021-10-12 64.119.23.230

DAVAASUREN MERGEJLIIN HUN NER TSEVER ERCH HUCHTEI ZAL UU.

Avatar

gadnuu xamaapalgyi baix.ctrateguun nyyrs,ctantcaa mongol ylcuun tuluu. 2021-10-12 216.200.84.187

odoo ylcuuxaa BT bapuna shy

Avatar

maa 2021-10-12 216.200.84.187

yc cybag.opocd.gan.

Avatar

Зочин 2021-10-12 99.224.160.146

L Batjaviig tabihaar bolsoon songuulid neree tatdag hentiin nuhur

Avatar

Зочин 2021-10-12 185.220.101.8

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-12 64.119.22.52

Наад 3 ыг чинь мэдээд байна. Чадах нэгийг г нь олооч

Avatar

Зочин 2021-10-12 66.181.182.89

монголын хулгайчид хоёр улсын төмөр замыг хятаджуулж өнгөрсөн оны арван нэглүгээр сарын хорин гурванд замын үүдээс тавин коронотой хятад хойт хил рүү шууд ирүүлсний маргашаас сүхбаатар алтанбулаг баян буурал төмөр замын тоочкоор тарсан

Avatar

Зочин 2021-10-12 103.57.92.117

Халтартай Оросууд ажиллахгүй

Avatar

Zochin 2021-10-12 202.126.88.185

Bolovson huchnii bodlogo alga bolsonih,zalgamj halaagaa bodlogoor beltgej bh heregtei ahmaduud n

Avatar

Хотын уугуул иргэн 2021-10-12 66.181.178.113

Одоогийн сайд Л.Халтар пяздук өөрийн халаасны бөгөөд авилагч новшнуудыг яагаад дэвшүүлж новшроод байгаа хог вээ .

Avatar

Зочин 2021-10-12 103.212.116.26

Сүлжээнээсээ гарч чадвал төмөр замд авьяастай удирдагч болох инжене байгаа Инженер хүн хэрэгтэй

Avatar

mgl 2021-10-12 202.126.89.33

orosuudiin zuv baina. mongold tataastai l bol darga boldog bol orost chaddag huniig ni tavidag bololtoi.

Avatar

Зочин 2021-10-12 107.127.39.29

УБТЗ-ыг аваад ирэх хоншоортой аавын хүү байна уу?…..

Avatar

Нийслэлийн иргэн 2021-10-12 103.57.94.87

Явж явж Даваасүрэн нь дэр юм биш үү дээ. Элдэв юманд өртөөгүй, нэр цэвэр, оросод л төмөр замын сургууль төгссөн хүн байна.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.75.118

Энэ халтар гэж хунийг солиод огооч дээ оросууд хуртэл дэвшуулсэн хунийг нь сонгохгуй дэмжихгуй бгаа юм биш уу еронхий сайд энэ ажил хийдэггуй шоучин сайд нараасаа салаа ч дээ

Avatar

DR. PRADHAN 2021-10-12 129.205.113.8

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2021-10-12 66.181.160.8

Монголын засгийн газар Зам тээвэрийн сайд нар ёс зүй ичих булчирхай байдаггүй юмуу удаа дараа авилга хээл хахуулийн хэрэгт холбогдож бүр ял шийтгэл хүлээж байсан АВИЛГАЧ ЛУЙВАРЧДЫГ САНАЛ болгоод байхлээр оросын тал яалаа гэж зөвшөөрөх билээ эсвэл оросууд мэдэхгүй гэж боддог юм боловуу даанч бузар нөхдүүд юм

Avatar

Огцорч үз 2021-10-12 122.201.21.146

Тээврийн сайдаар сайн ажиллаж чадах бэлтгэгдсэн мэргэжлийн хүн МАН-д бхйхгүй л юм байх даа. Халтар гэгч энэ нөхөр үнэхээр чадваргүй, зангараггүй, их сул хүн юм.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.70.239

Энэ халтар нэрээ монголыг сүүрүүлж байнаа. Төмөр замыхан даргыг ч томилж чадахгүй. Ёостой нэг чадваргүй гандон юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж