УБТЗ-ын даргыг өнөөдөр томилох уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын даргыг өнөөдөр томилох уу?

УБТЗ-ын даргыг өнөөдөр томилох уу?

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн  нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа  өнгөрөгч долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс УБТЗ-ын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа. Уг суудалд “өөрийн хүнээ” томилох гэсэн хүмүүс  улс төрийн хүрээнд олон бий.

Гэвч Оросын талд таалагдах хүн олох гэж монголын улс төрчид "үйлээ" үзэж байна. Өнгөрсөн хугацаанд  монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн ч Оросын тал татгалзсан. 

Тэгвэл Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн  нийгэмлэгийн Ерөнхий хорооны  хурал Эрхүү хотноо өнөөдөр /2021.10.12/ болж байна. Хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УБТЗ-ийг  төлөөлж Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нараас гадна нийт 7 хүн явжээ. Энэ удаагийн хурлаар 11 асуудал хэлэлцэх бөгөөд УБТЗ-ын даргад нэр дэвшүүлэх асуудал ч мөн  яригдах бололтой.

Монголын талаас Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын аль нэгийг нь  УБТЗ-ын даргаар  томилох нь зүйтэй гэсэн байр  суурин дээрээ хэвээр  байгаа гэнэ. Тиймдээ ч Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ  нэр дэвшигч Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг  “Хангалттай, туршлага, мэдлэг эрч хүчтэй залуус” гэх утгатай албан бичгийг Орос руу илгээж байв.

УБТЗ хувь нийлүүлсэн  нийгэмлэг нь  хоёр улсын хамтарсан компани учраас удирдлагыг Монголын тал дангаараа шийдэхгүй. Иймд УБТЗ-ын даргаар хэнийг томилох нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хэрэв шийдэлд хүрч чадахгүй бол уг асуудлыг Оросын тал хойшлуулчиж мэдэх юм.

Оросын тал хүлээн зөвшөөрхүйц ажлын дадлага туршлагатай, хамт олны дунд нэр хүнд сайтай байхаас гадна Монгол Оросын УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  ойрын үеийн том төсөл, зорилтуудыг хэрэгжүүлэх хэмжээний мэдлэг чадвартай хүн байхыг шаардаж буй.

Монголын нутгаар дамжин өнгөрөх газын хоолой, Баруун чиглэлийн төмөр зам, хос төмөр замын төслүүдийг хөдөлгөж чадах хүнийг л Оросын тал хүлээн зөвшөөрнө гэх. Мэдээж эрх баригч намд тэнд очихоор санаархаж буй олон горлигчид бий нь тодорхой. Чухам хэнийг тэнд томилуулах нь ихээхэн ээдрээтэй асуудал болж байна. 

ОРОСЫН ТАЛ УБТЗ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ НАРААС ЯАГААД ТАТГАЛЗАВ

Тэдний зүгээс  “УБТЗ-ын даргаар нэр дэвшигч нь өнөөдөр төмөр замд үүсээд байгаа нөхцөл байдлыг шууд шийдвэрлэж чадахуйц ажлын туршлагатай, улстөрийн хувьд дэмжлэг авах онцгой чадвартай байх, олон улсын байгууллагуудад өндөр нэр хүндтэй байх нь чухал.  Ерөнхийдөө Монголын талаас нэр дэвшүүлж буй хүмүүст уг чадвар алга” гэж дүгнэжээ.

Г.Сэрээнэндоржийн хувьд  өмнө нь УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа өндөр үнэтэй худалдан авалт хийсний улмаас Авлигатай тэмцэх газарт /АТГ/  шалгагдаж, удалгүй хэд хэдэн удаагийн шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Ардчилсан парламент үүссэний 25 жилийн ойгоор УИХ-аас өршөөлийн хуульд хамрагдсан юм.  Дараагийнх нь Б.Даваасүрэн. Тэрбээр  Дундговь аймгийн харьяат бөгөөд Сэлэнгэ аймгийн өртөөний даргаар зургаан жил ажилласан.

Монголын улстөрчид бодож, бодож хамгийн сүүлд Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулсан. Бас л АТГ-ын хар дансанд бүртгэлтэй хүнд гаруудын нэгийг санал болгосон нь төмөр замчдын хүртэл дургүйцлийг хүргэсэн.  Одоогийн сайд Л.Халтарын хийж байсан ажил болох Төмөр замын эмнэлэг, сургууль, цэцэрлэг хариуцсан орлогч даргыг Замын даргаар санал болгож байгаад Оросууд үнэхээр эгдүүцэн , хүлээж авахаас татгалзсан гэдэг. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж