Зөвшөөрөлгүй барьсан 500 гарааш, чингэлгийг буулгалаа | News.MN

Зөвшөөрөлгүй барьсан 500 гарааш, чингэлгийг буулгалаа

Зөвшөөрөлгүй барьсан 500 гарааш, чингэлгийг буулгалаа

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж байна. Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан гараашнаас болж тус орчмын хотхонууд руу түргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ.

25 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанцэцэг “Голден парк-1” хотхоны ард байрлах 43 гараашийг буулган, газрыг чөлөөлснөөр хоёр эгнээ авто зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг цогцоор нь шийдэж байна. Өмнө нь тус хотхонууд руу орж, гарахад хүндрэлтэй, оршин суугчид маш бухимдалтай байдаг байсан. Уг хэсгийн газрын зөрчлийг арилган, бүтээн байгуулалт хийж байгаад 25 дугаар хороо, тэр дундаа “Голден парк” хотхоны оршин суугчид маш сэтгэл хангалуун, хүлээлттэй байгаа” гэв. “Голден парк” хотхоны оршин суугчид ч хотхон руу орох орц, гарц хүндрэлтэй байсныг хэлээд тус бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Гарааш чөлөөлсөн байршилд 1.5 метр өргөнтэй явган хүний зам, хоёр урсгалтай авто зам, 120 машины авто зогсоол, борооны ус зайлуулах шугамын бүтээн байгуулалтууд хийж байна. Одоогийн байдлаар борооны ус зайлуулах шугамын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчээр ажиллаж буй “DYKB” ХХК-ийн замын инженер А.Мөнх-Эрдэнэ ярьж байв.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “2021 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 500 орчим тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижилтын ажлыг хийж байгаа. Гараашнуудыг буулгахдаа эзэмшигчдэд нь хоёр болоод түүнээс олон удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. “Голден парк” хотхоны газар чөлөөлөлттэй ижил төстэй хэд хэдэн байршлууд бий. Тухайлбал, дөрөвдүгээр хорооны Арктай шар байрны урд буюу 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг буулган, хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил зогсоолын хучилт, тохижилтын ажлыг хийж дуусгасан. Мөн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гараашийг буулгасан. Ийнхүү авто замын зорчих хэсгийн өргөнийг зургаан метр хүртэл тэлж, хоёр метр өргөнтэй явган хүний замыг шинээр тавин, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн 10 дугаар хорооны 141 дүгээр цэцэрлэгийн урд байрлах 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг чөлөөлөн хорооны цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна. Уг барилгыг барьснаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хорооны оршин суугчдад хүрч ажиллах боломж бүрдэх юм” хэмээв.

Арктай шар байрны урд тал

Ийнхүү нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан, хуучин тоосгон гараашийг буулган, нийтийн эдэлбэр газрыг иргэдэд хүртээмжтэй байдлаар тохижуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажил үргэлжилсээр байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-10-12 192.82.78.112

БГД-ийн 17,18-р хорооны 96-р сургуулийн баруун тал, ШИНЭ 7-р ТӨВийн чанх ард байрлах байрнуудын дунд байгаа гражууд, 42-р байрны баруун талд байгаа МӨН АДИЛ гражууд, 162-р цэцэрлэгийн хажууд байгаа гражууд НИЙЛЭЭД ТООЛБОЛ 100-гаад байх юм. БГД-ИЙН ЗАСАГ ДАРГА ТА тус гражуудийг яаралтай буулгаж, ТЭР ОРЧНЫ хүүхдүүд, АХМАД настан, АРД ИРГЭДИЙГ БАЯРЛУУЛААЧ.

Avatar

Зочин 2021-10-12 81.17.18.59

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-12 139.5.219.50

Гарааш чинь иргэний омч шуу торийн албаны хулгайч нар сайндаа биш дундаас нь идэх гэж л хийж байгаа ажил Монгол улс тийм ч баян болчихоогуй шуу хийх ажлаа олохгуй л байна даа

Avatar

Маш зөв 2021-10-12 202.21.109.37

Зөв, одоо бас л олон үлдсэн бна лээ, бүгдийг буулгах хэрэгтэй

Avatar

DR. PRADHAN 2021-10-12 129.205.113.8

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2021-10-12 43.242.243.124

С.Эрдэнэ авилгач дүүргийн засаг дарга байхдаа хууль бусаар зөвшөөрөл олгосон доо.

Avatar

зочин 2021-10-12 202.179.15.71

Граж бариагүй бол юун машины зогсоол ногоон байгууламж аль хэдийн зайгүй замбараагүй барилга барьсан байгаа.. Гражийн иргэдэд бага ч гэсэн нөхөн төлбөр өгөх хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-10-12 139.5.218.248

Тухайн үед нь зөвшөөрөл өгөөд бариулсан бж одоо буулгаж цементэн дээр цэцэг тарьдаг. Нөхөн төлбөрөө өгвөл хамаа алга буулга. Газрын төлбөр гээд авахдаа хурдан л юм бна лээ. Гражийг буулгачихаад оронд нь замд тулгаж байшин барих зөвшөөрөл өгдөг. Энэ бол төрийн дээрэм

Avatar

Зочин 2021-10-12 150.129.140.186

Бид нар ч даанч зохион байгуулалтгүй, залхуу юм даа. Уг нь энэ гарашууд чинь тухайн үедээзөвшөөрөлтэй баригдсан юмшүү дээ. Эрдэнэ хууль бусаар олгосон л гэнэ. Тэр үеийн хот, дүүргийн дарга нар зөвшөөрөл олгосон лбол хууль байна уу хууль бус байна уу бид яаж мэдэх юм. Тэр үедээ хуулийн дагуу л олгосон. Уг нь бид нэг 2-3 сайн өмгөөлөгч хөлслөөд, гарашаа нураалгасан иргэн бүр хэдэн төгрөг гаргаад, шүүхдэхэд ялах л ёстой. Хотын дүүргийн зөвшөөрлийг үндэслээд, иргэдийн хувийн өмчийг нураасны төлбөрт

Avatar

Үргэлжлэл 2021-10-12 150.129.140.186

бүтэнгарашны зардал авах л ёстой. Манай хуулиар бол тийм шүү дээ. Хуулиа биелүүлэхгүй хотын болоод дүүргийн захиргааг эсэргүүцээд боссон ч болно шүү дээ

Avatar

Зочин 2021-10-12 103.212.119.94

зөв зөв дэмжиж байна

Avatar

Зочин 2021-10-12 192.82.64.153

Голден парк-2 хашаануудыг буулгаж зогсоол хийгээчээ нил шороо шавхай

Avatar

Зочин 2021-10-12 103.9.90.100

газар чөлөөлж гарц, явган зам талбай хийхийг эсэргүүцэхгүй, төр газраа буцаан авахыг зөвшөөрнө. тухайн үед зөвшөөрөл өгөөд бариулсан, өөрсдийн хөрөнгөөр босгосон барьсан худалдан авсан эд хөрөнгийг буулгахдаа нөхөн төлбөр өгөөч. Нэг зоос ч мөнгө, нэг хувин элс шороо цемент, нэг см төмөр мөнгө шүү дээ

Avatar

зочин 2021-10-12 66.181.180.219

ЭНЭ Л ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХАМГИЙН ЗӨВ АЖИЛ БОЛЖ БАЙНА ДАА.
ТӨР ЭЗЭНГҮЙ ЮМ ШИГ ЯВЖ ИРСЭН ОН ЖИЛҮҮД АРД ХОЦОРЧ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ.
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫГ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЭД, МОД ТАРЬЖ ӨВГӨД ХӨГШИД СУУЖ ХӨЛИЙН
ЧИЛЭЭГЭЭ ГАРГАЖ БАЙВАЛ АШТАЙ ЮҮ.

Avatar

Зочин 2021-10-12 66.181.176.118

Хуцацгаа… граж.машин 2 бол айлын амин чухал хэрэгцээ.үнэтэй цайтай эд.өмч юм шү.УБ хотын газар дуусч.одоо иргэдийн өмч рүү дайрч.завсраас нь хэдэн зоос хувааж идэх болж.гадаа жил тойрон тавьсан машин яаж мууддаг билэ.гражтай болгож өгөх байтал эсрэг нь нурааж байдаг.дээрэм.дээрэичид…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж