Нийслэл хотын төв талбайд өнөөдөр “Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” хэмээх уриан дор үйлчилгээ эрхлэгчид үзэсгэлэн дэлгэллээ. Уг үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар оролцож байгаа аж.
Үзэсгэлэнд дотооддоо үйлдвэрлэсэн гар урлал, ноос ноолууран хувцас, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн түлхүү тавигджээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал Г.Гангамөрөн:
-2019 орны зургадугаар сарын 6 нд Улсын Их Хурлаар Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Тиймээс өнөөдөр ЖДҮҮ-ны салбарынхан нэмэгдэж оролцож байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих Нийслэлийн өмчид үйлдвэрийн газраас өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Өдөрлөг маань хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгдүгээрт, бид нэгэн аяныг өрнүүлж хүн төрөлхтөний өмнө дэгдээд буй цар тахлын хүнд үеийг даван дуулаад үйлдвэр, үйлчилгээгээ бүтэн авч үлдэж буй ЖДҮ эрхлэгчид эдийн засгийг тодорхой хэмжээнд бүрэлдүүлсэн баатарлаг хүмүүс юм. Хоёрдугаарт, хил, гааль хаагдсан энэ үед дотоодынхоо үйлдвэр үйлчилгээг дэмжиж байгаа иргэд баатарлаг юм гэсэн аяныг эхлүүлж байгаа. Энэ аян маань цаашид үргэлжилнэ. Тиймээс худалдаа эрхлэгчид, иргэд та бүхэн дэмжиж манай өдөрлөгт оролцоорой. Энэхүү үйл ажиллагаа гурав хоног үргэлжилнэ.
Мөн тус үйл ажиллагаанд оролцож байгаа ЖДҮ эрхэгч Б.Амарбаясгалан хэлэхдээ "Манайх “Амура” гээд урлан байгаа. Энэхүү үзэсгэлэн худалдаад “Хөдөлгөөнт эко” тогломоор оролцож байна. Энэхүү тоглоом маань хүүхэд гэлтгүй бүх насны хүмүүст зориулагдсан. Учир модны тог тог хийх дуу стресс тайлах, тайвшруулах зориултай юм. Бид 2019 оноос энэхүү тоглоомыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд гараар хийдэг. Манай гэр бүлийнхэн нэгдэж “Амура” урланг байгуулсан. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна” гэлээ.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ