Шүүхийн сахилгын хороо шүүгчийн ёсзүйн зөрчлийг хянана

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Шүүхийн сахилгын хороо шүүгчийн ёсзүйн зөрчлийг хянана

Шүүхийн сахилгын хороо шүүгчийн ёсзүйн зөрчлийг хянана

Нийт шүүгчийн анхдугаар чуулган өчигдөр /2021.10.11/ Төрийн ордонд болсон. Чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийж байна.


Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар шүүгчид товлосон асуудлаа хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгосон.

Нийт шүүгчийн олонхын саналаар,

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр,
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн сахилгын хороо ажиллахаар заагдсан. Тус хороо шүүгч сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хянаж тогтоох үйл ажиллагаа явуулна. Нийт шүүгчийн анхдугаар чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 421 шүүгч биечлэн 58 шүүгч цахимаар оролцсон юм.

САНАМСАРГҮЙ СУГАЛААНЫ АРГААР ХЭРЭГ МАРГААНЫГ ХУВААРИЛАХ ЖУРАМТАЙ БОЛЛОО

Чуулганаар нийт шүүгчийн хуралдааны дэг, хэрэг нэхэмжлэх гомдол хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч шүүх бүрэлдэхүүнийг шууд сугалаагаар томилох нийтлэг журмын төслийг хэлэлцэн баталлаа.

ШЕЗ-ийн Тамгын газрын дарга Билгүүн:

-Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Шинээр батлагдсан шүүхийн тухай хуулийн голлох зохицуулалт бол бүх шатны шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчдийн чуулганг хоёр жил тутамд зохион байгуулахаар тусгасан. Энэ дагуу Монгол Улсын нийт шүүгчдийн чуулган өчигдөр Төрийн ордонд хуралдаж өндөрлөлөө. Чуулганаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох, нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, хэрэг нэхэмжлэл гомдол хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг маргааныг шийдвэрлэх, шүүх бүрэлдэхүүнийг томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн ерөнхий зөвлөл сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох зэрэг асуудлыг өчигдөр хэлэлцлээ.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганд нийт анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн 421 шүүгч биечлэн 58 шүүгч цахимаар оролцлоо. Чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв.

Нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын санал авсан:

  • Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр,
  • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нарыг Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж