БХБЯ: Төр орон сууцны үнийг барих боломжгүй | News.MN

БХБЯ: Төр орон сууцны үнийг барих боломжгүй

БХБЯ: Төр орон сууцны үнийг барих боломжгүй

Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2021.10.12/ мэдээлэл хийлээ.


Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:

-Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжих, олон улсын тээвэр ложистик, барилгын материалын үнэ ханшны өөрчлөлт, хомсдол бусад хүчин зүйлсээс хамааран барилгын төсөвт өртөг өсч байна.

Арматур, төмөр хийц, дулаалгын материалуудын үнэ өндөр байна. Арматур л гэхэд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 69 хувийн өсөлттэй байна.

Шалтгаан дээр нь дүн шинжилгээ хийсэн. Нэгдүгээрт, манай барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай байна. Цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементний үйлдвэр зогсч, хомсдол үүсч, үнэ өссөн. Дараа нь, хил хаагдсантай холбоотой импортын барааны үнэ нэмэгдсэн. Гадаад зах зээлд төмрийн үнэ өссөн. Импортын арматурын үнэ их өссөн. Эхний ээлжинд улсын төсвөөр хэрэгжиж буй барилга байгууламж дээр үнийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгийг урьдчилан тооцолсон.  2021 оны үнийн өсөлтийн индексийг тодорхойлсон. Статистикийн газраас 1.36 гэсэн бол салбарын яамнаас 1.45 гэж гаргасан. Үнэхээр үнэ өссөн эсэхийг тооцох гэж, хоёрдугаарт, өсөлт юунаас шалтгаалсан бэ гэдгийг олох гэж хоёр аргаар тооцоо хийсэн. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн 2022,2023 онуудад урт удаан үргэлжлэх төслүүд дээр энэ индексээ бариад явна. Энэ жил барилгын ажил нь эхэлсэн төслүүд дээр материалын үнийн өсөлтөө тооцоолж, цаашаагаа энэ индексээр бодоод явъя гэсэн байдалтай байна.

"Барилгын хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа:

-Өнөөдөр барилгын салбарт улсын төсвөөс хэрэгжиж буй төслүүдэд материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Дан ганц Монголд гэлтгүй дэлхий даяар цар тахлын улмаас тээвэр ложистик, барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд удаашралттай байна. Барилга, хот байгуулалтын яам жил бүр үнийн индексийг гаргадаг. Энэ жил 1.45 хувиар өөрчлөлт гарсан байна гэж үнийн индексийг гаргасан. Статистикийн төв газраас үнийн өсөлтийн индексийг гаргасан. Энэ хоёр үнэхээр ойрхон гарсан. Мөн барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг гаргасан. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын ажилчдын цалин хөлс гэсэн үг. 2019 онд үүнийг батлаад 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Яг цар тахлын үетэй давхцчихлаа. Энэ нь барилгын төсөвт өртөг өөрчлөгдөх хүчин зүйл болж байна. Барилгын хөгжлийн төв зураг, төсөл, магадлал хийдэг. Магадлал гэдэг нь төсвийн төсөөлөл, төлөвлөлтөнд хэрэглэдэг үйл ажиллагаа байгаа юм.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Компаниудын өгсөн шаардлагаас хэдийг нь биелүүлэх боломжтой вэ?

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:

-Бид судалсан. Өмнө нь асуудлаа Засгийн газарт ярьсан. Гол санал нь цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөл дээр аж ахуй нэгжүүдийн саналыг тусгая гэсэн. Нэгдүгээрт, тендерийн баталгаа таван хувийг арилжааны банкинд байршуулах. Үүний дараа гүйцэтгэлийн баталгааг тэглэе гэж байгаа. Өмнөх хуулиараа бол урьдчилгаа аваад ажлаа хийнэ гэсэн баталгаа өгдөг байсан. Харин одоо ажлаа дуусгаад санхүүжилтээ авдаг. Ингэхээр арилжааны банкны хүү тооцогддоггүй, санхүүжилт, хөрөнгийн тодорхой хувийг барилга угсралтынхаа ажилд зарцуулах боломжтой гэдэг саналыг хүргүүлсэн.

-Улсын төсвөөр баригдаж буй 400 гаруй барилга царцана гэсэн үг үү?

-Улсын төсөв батлагдаагүй байна. Засгийн газраас даваад УИХ дээр яригдаж байгаа. 2022 оны төсвлийг УИХ дээр л ярьж байна.

-Урьдчилан тооцоолж болоогүй юм уу?

-Урьдчилан тооцоолсон. Долоо, найм, есдүгээр саруудад өсөлтөө тодорхойлоход сараасаа хамаараад жаахан хэлбэлзэлтэй байгаа.

-Нэн шаардлагатай ашиглалтад оруулах хэчнээн барилга байгаа вэ?

-360 гаруй гээд байгаа. Уг нь улсын төсөл, арга хэмжээний хүрээнд мянга гаруй байгаа.  Боловсрол, шинжлэх  ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яамны захиалгатай барилгууд л яригдаж байна. 360 гаруй объект дээр 200 гаруй тэрбум төгрөгийн ачаалал төсөв дээр тусгагдана. Аль барилга байгууламжаа үргэлжлүүлэх үү? Алийг нь зогсоох вэ? гэдэг УИХ-ын асуудал.

-Барилгын материалын үнэ буурах уу?

-Хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. ШӨХТГ дээр Өрсөлдөөний тухай хуулиар зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг оруулж ирж, үйлдвэрлэж буй аж ахуй нэгжүүдийг тогтоох ажил явж байна. Тогтоосноор хуулиараа тухайн аж ахуй нэгжүүдийн үнийн хөөсрөлт, хэлбэлзлийг хянах боломжтой болно. Хоёрдугаарт, яамнаас УОК, НОК-оос дэмжлэг хүсч байгаа. Хил гааль дээрх материалыг аль болох түргэн яаралтай оруулж ирээч гэсэн горимоор явж байгаа. Жижиглэнгийн буюу өрсөлдөөн ихтэй борлуулагдаж буй барилгын материалын үнэ буурах боломжтой.

-Хуучин орон сууцны үнэ нэмэгдэж байна. Яамнаас хяналт тавих уу?

Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд:

-Хоёр хүчин зүйлийн нөлөө бий. Барилгын материалын үнийн өсөлт болон ипотекийн санхүүжилт нэмэгдэн эрэлт өсч байна. Үүний улмаас барилгын компаниуд үнээ нэмж байгаа. Эрэлт их байгаагийн хажуугаар орон сууцны нийлүүлэлтийн үнийн өсөлт байна.

2021 оны аравдугаар сарын 8-ны байдлаар 822 тэрбум төгрөгийг 10 мянган зээлдэгчдэд олгосон. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин их байна.

Хуучны орон сууцны хувьд иргэд хуучнаа сольж, шинэ байранд орохыг хүсдэг. Авах гэж байгаа байр нь үнэтэй учир хуучин байраа үнэтэй зарахыг л хүсч байна. Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй. Хувийн хэвшлүүд барьдаг. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтэн дээр түшиглэж, үнийг тогтворжуулах аргыг авч хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-12 81.17.18.59

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Гоё хэллээ миний хөгшин.төр угаасаа юуг ч тогтоон барьж чадахгүй 2021-10-12 64.119.22.34

Төрд бдаг хүмүүсийг улсыг авч явдаг гэж бодож бвал том эндүүрэл шүү. Хэдэн иом компани л улсыг удирддаг энэ 76 чинь зүгээр шатрын хүүнүүд

Avatar

Зочин 2021-10-12 202.126.90.150

Yamar ch chadvargui TV-eer garah durtai erguu atsnuud

Avatar

Irgen 2021-10-12 192.82.76.194

Tur une hashid hyanalt tavih heregtei, aliin bolgon ardtumnee shulj, manjiin uees dor oruulah vee, mafijsan shaarudaa

Avatar

зочин 2021-10-12 103.143.41.2

Барилгын материал нэмэгдсэн, нэмэгдээгүй хамгийн ашигтай ажилладаг, барьсан байшин барилгаа хэзээд өндөр үнээр зардаг. Иргэдээ бод, чанарт анхаар, зээлийн хүүг бууруул, тэгвэл борлуулалт нэмэгдэнэ, эргэлт хурдан байна. Барилгын материалын боломжтойг эх орондоо үйлдвэрлэ. Гүйцээ.

Avatar

иргэн 2021-10-12 103.212.119.162

Барилгын компаниуд болон барилгын материалын худалдааны компаниуд өөрсдөө битгий үнэ хөөрөгдөөд байгаачээ. Үнэ хөөрөгдөх гэдэг чинь нийлүүлэлт багасч нийт дүнгээрээ барилдгын салбар агшилтанд орно гэсэн үг шүү дээ. Имфляци хөөрөгдөх чинь эдийн засагт үүсч буй хор нөлөөл алдагдал. Барилгын салбар ойрын 2-3 жилийн хугацаанд сэргэхгүйгээр уналтад орж байна. Гол бонино хугацаанд их ашиг олохын тулд биш тогтвортой урт хугацаанд ашиг олох нь зах зээлийн зөв зарчим мөн.

Avatar

mgl 2021-10-12 202.126.89.31

Хогийн дарга нар. Та нараас өөр хүн байсан бол материалын дотоодын үйлдвэрлэлээ өсгөөд үнээ барих арга бодож олно. Гэтэл та нар Хятадын импортоос хараат байлгах бодлогоос өөр юу ч хийж чадахгүй. Наад албан тушаалаа өгцгөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж