Репо арилжаагаар банкуудад 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Репо арилжаагаар банкуудад 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

Репо арилжаагаар банкуудад 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны дөрөвдүгээр улирлын ээлжит репо арилжааг 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулав. Төв банкнаас 285 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, дөрвөн банкнаас нийт 160 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлжээ.

Уг санхүүжилтээр банкууд

  1.  жижиг, дунд үйлдвэрлэл,
  2. уул уурхайн бус экспорт,
  3. үйлчилгээ,
  4. боловсруулах үйлдвэрлэл,
  5. 200 болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк,  Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банкинд хандаж авах боломжтой.

Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авч болох юм байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж