Угаарын хийн мэдрэгчийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Угаарын хийн мэдрэгчийг шалгаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг айл, өрхийн угаарын хийн мэдрэгчийг шалгалаа. Угаарын хийн мэдрэгч эвдэрсэн, баттрей дууссан үед нь засварлах, шинэ зай авч хийдэггүй. Үүнээс улбаалж угаарын хийн хордлогод орох эрсдэл бий.

Тиймээс "Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглье" аяны хүрээнд айл өрхийн угаарын хийн мэдрэгчийг шалгахын сацуу зөв хэрэглээний талаарх мэдээллийг өгч ажиллаж байгаа нь энэ юм.

Мөн угаарын хийн мэдрэгч эвдэрсэн тохиолдолд тухайн өрхийн ахлагчид хэлж, засаж засварлах эсвэл шинэчлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж