Иргэдийн бүх төрлийн зээлийн хүсэлтийг зайнаас хүлээн авч шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Иргэдийн бүх төрлийн зээлийн хүсэлтийг зайнаас хүлээн авч шийдвэрлэнэ

Иргэдийн бүх төрлийн зээлийн хүсэлтийг зайнаас хүлээн авч шийдвэрлэнэ

Өндөр хөгжилтэй улс орнуудын тодорхойлсноор шинжлэх ухаан, технологи, инновац нь эдийн засаг болон нийгмийн хөгжилд нөлөө үзүүлэх гол хүчин зүйлд тооцогддог. Монгол улсын ууган, тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын стандарт, дэвшилтэт шийдэл бүрийг анхлан нэвтрүүлсээр ирсэн.

Энэ ч жишгээр 2005 онд Интернэт банкны үйлчилгээг нэвтрүүлсэн ба 2015 онд анхлан гадаадад ажиллаж, амьдарч Монголчууддаа зориулан зайнаас данс нээх үйлчилгээг нээж цахимжуулалтын ажил эрчимтэй хийгдсэн.

  • Тухайлбал TDB Online цахим банкаа ашиглан харилцагч Картгүйгээр QR код ашиглан АТМ-ээс мөнгө авах, Хадгаламжаа нээх, сунгах, хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлэх, Вертуал карт хормын дотор авч, цахим худалдаа хийх, картаа захиалж шуудангаар хүргүүлэх, QR кодтой, хүлээн авсан этгээд шалгах боломжтой банкны тодорхойлолт авах зэргээр салбарт авах боломжит бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой байдлаар хөгжүүлсэн.
  • Төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia /ДАН/ cистемтэй бүрэн интеграци хийж, Монгол улсын иргэд хаанаас ч хялбархан данс нээх, цахим банкны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Мөн харилцагчдадаа түргэн шуурхай үйлчилгээ хүргэх үүднээс ХУР төрийн мэдээллийн системд холбогдсон анхны банкнуудын нэг болсон. Ийнхүү мэдээллийг төрийн баталгаат эх сурвалжаас авснаар Иргэд, харилцагчдынхаа цаг хугацааг 80% хүртэл хэмнэсэн.
  • 2018 оноос эхлэн Монголд анх удаа Онлайн хэрэглээний зээлийн үйлчилгээг дэвшилтэт технологи, шийдэл ашиглан нэвтрүүлснээр гэрээсээ хүссэн бараагаа зээлээр авах боломжийг бүрдүүлсэн. Уг бүтээгдэхүүнээ илүү сайжруулан зээлийн дүнг 10 сая төгрөг, урьдчилгаа төлбөрийг 0% болгож одоогийн байдлаар нийт 20 орчим худалдааны байгууллагатай онлайн худалдан авалтын зээл олгож байна.

Мөн ХХБ-ны онлайн аппликейшн нь банк, даатгал, үнэт цаас гэсэн санхүүгийн 3 тулгуур баганын үйлчилгээг хослуулан, цогц байдлаар ашиглах боломжийг олгодог. Энэ ч утгаар Монголын хамгийн олон функцийг агуулсан, аюулгүй найдвартай цахим банкны үйлчилгээ болсноор ХХБ-ны харилцагчид цахим шилжилтэд бусдаас түрүүлж алхаж байдаг.

Үүнээс гадна ХХБ-аар дамжуулан цалингаа авдаг харилцагч Та https://bit.ly/3iOkmvm холбоосоор дамжуулан цалингийн зээлийн хүсэлтээ зайнаас илгээх боломжтой юм. Цаашлаад  кредит карт, автомашин, орон сууцны зээл зэрэг иргэдийн бүх төрлийн зээлийн хүсэлтийг зайнаас авч, шийдвэрлэх боломжийг ХХБ зах зээлд анхлан нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр ХХБ-ны иргэдийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүрэн цахимжсан, цахим банк болж буйг харилцагч, хамтрагчдадаа дуулгахад таатай байна.

ХХБ эдгээр цахим шийдлээ ашиглан Финтек болон бусад байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж, нээлттэй банк байдлаар улам өргөжүүлэн ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж