ОБЕГ: Гэр шатсанаас эхнэр, 3 настай том хүү нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Гэр шатсанаас эхнэр, 3 настай том хүү нь нас баржээ

ОБЕГ: Гэр шатсанаас эхнэр, 3 настай том хүү нь нас баржээ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.


Усны осол: Төв аймгийн Заамар сумын таван иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар Туул голыг гатлах явцад усанд сууж, хоёр хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

Аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяат 53 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  таван алба хаагчид, компанийн ажилтнууд, ар гэрийнхэн үргэлжлүүлж байна.

Эрлийг Хайлааст багийн Доргинт гэдэг газраас Модон гүүр гэдэг газар хүртэл 60 км-т, Модон гүүр гэдэг газраас Хар хадан хошуу гэдэг газар хүртэл 40 км-т завиар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэвч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоож, аравдугаар сарын 12-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Дорнодаймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн Баянбулаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс урд зүгт 35 кмт 51 настай малчин эрэгтэй аравдугаар сарын 8-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болжээ. Сураггүй болсон гэх дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Улмаар аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Тус аймгийн Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Баянгол багийн Баянбулаг гэдэг газраас Олон нуур, Дарьхан, Холбоо нуур, Дэрст гэдэг газруудаар нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:48 цагт түр зогсоосон. Аравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙН ЦОГЦСЫГ ХОЁР МЕТРИЙН ГҮН НҮХНЭЭС ОЛЖЭЭ

Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороонд нүхэнд хүний цогцос олдсон гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг дүүргийн цагдаагийн хэлтсээс аравдугаар сарын 11-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 17:36 цагт очиж дөрвөн метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг есөн минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Тус цогцсыг шинжилж үзэхэд өнгөрсөн 2020 оны долдугаар сард сураггүй болсон 25 настай эмэгтэйнх болох нь тогтоогджээ.

Гал түймэр: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 12-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, очиход иргэн С-ийн таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 25 настай эрэгтэйн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, гурван сартай хүүгийнх нь нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтэн, эхнэр болох 23 настай эмэгтэй, гурван настай хүү нар өртөж нас барсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж