Сахилгын хорооны шүүгчдийн хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Сахилгын хорооны шүүгчдийн хэн нь хэн бэ?

Сахилгын хорооны шүүгчдийн хэн нь хэн бэ?

Нийт шүүгчийн анхдугаар чуулган өчигдөр /2021.10.11/  хуралдаж сахилгын  хорооны шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал, сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор хуульчилсан.

Нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын санал авсан шүүгчдийг томилов.

  • Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож:

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нийт 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан бөгөөд түүний дунд Г.Цагаанцоож байсан юм. Түүнийг салхитын мөнгөний ордтой холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байсан бөгөөд дараа нь мөн шүүгчийн эрхийг нь сэргээж байсан юм.

  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин:

Шүүгчээр 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сахилгын шийтгэл хүртээгүй, Захиргааны хэргийн давч заалдах шатны шүүхийн шүүгчээр олон ажил ажиллажээ.

  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сономдовчингийн Энхтөр:

Шүүгчээр 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сахилгын шийтгэл хүлээгээгүй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

  • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баясах:

Шүүгчээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд сахилгын шийтгэл хүлээгээгүй. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч.

Нийт шүүгчийн чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталжээ. 

ЗӨВЛӨЛИЙН ТАВАН ШҮҮГЧИЙГ ТОМИЛОВ

Шүүхийн ерөнхий зөвлөл нь нь шүүгч бус тав, шүүгч тав, нийт 10 гишүүнтэй байна. Энэ зөвлөл бүх шатны шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулдаг болж буй.

Мөн Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно” гэж заасны дагуу таван шүүгчийг сонгосон. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах
  • ЗХДЗШШ-ийн шүүгч Э.Зоригтбаатар
  • Нийслэлийн ИХДЗШШ-ийн шүүгч А.Отгонцэцэг
  • Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч А.Насандэлгэр
  • Налайх дүүргийн ИХАШШ-ийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг сонгогджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж