"Э.Одбаярыг өмгөөлөгчгүй байцааж, хорьсонд гомдол гаргасан" | News.MN

"Э.Одбаярыг өмгөөлөгчгүй байцааж, хорьсонд гомдол гаргасан"

"Э.Одбаярыг өмгөөлөгчгүй байцааж, хорьсонд гомдол гаргасан"

"Э.Одбаярыг өмгөөлөгчгүй байцааж, хорьсонд гомдол гаргасан"

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас 30 хоног хорихоор болсон. Албаны мэдээллээр нийслэлийн Прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар  прокуророос түүнийг хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Шүүх дээрх саналыг хэлэлцээд "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн гэдгийг мэдээлсэн. Түүний өмгөөлөгч цагдан хорих 461 дүгээр ангиас өнөөдөр /2021.10.12/ мэдээлэл хийлээ.

ӨМГӨӨЛӨГЧ Ч.МӨНХСАЙХАН:

-Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн газраас дуудахдаа "Өмнө нь Дорнод аймагт болсон асуудалтай холбоотой бичлэгийг ил болгосон талаар яллагдагчаар татсан тухай хуулийг танилцуулсан. Түүнийг шүүх байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон. Дараа нь аравдугаар сарын 6-нд улсын яллагчийн саналаар 30 хоног цагдан хорихоор болсон. Ингэхдээ Э.Одбаяр болон түүний ар гэр, өмгөөлөгчид шүүх хурлын товыг мэдэгдээгүйгээр өөр хэргийн тогтоол танилцуулах гэж дуудсан. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр өөр  хэрэгт холбогдуулан цагдан хорьсон.

Э.Одбаяр аравдугаар сарын 6-нд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлах хүсэлтээ өгсөн. Гэвч хорих ангийн зүгээс эрүүл мэндийн шалтгаанаар хүсэлтийг хүлээн аваагүй.

Харин Э.Одбаяр миний хүсэлтийг хэн нэгэн албан тушаалтан хүлээн авахаас нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн. Цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаа хүсэлтийг нь хүлээн авч, аравдугаар сарын 11-ний 18:00 цагаас өлсгөлөн албан ёсоор эхэллээ гэдэг мэдэгдлийг надад танилцуулсан. Одоо Э.Одбаяр тусгаарлалтын байдалтай байна.

Өлсгөлөн зарлаж буй шалтгаан нь үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, Засгийн газарт тавьсан "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний шаардлага 26 дахь хоног дээрээ хорих ангиас үргэлжилж байна. Гуравт, өмгөөлөгчгүйгээр байцааж, цагдан хорьж, хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж буйгаа тайлбарласан.

Өнөөдрийн хувьд Э.Одбаярын биеийн байдал хэвийн байна. Түүний бөөр нь өвдөж байгаа учраас хорих ангиас эм өгч байгаа. Талбай дээр жагсч байхад цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн авч явснаас унаж, нуруу нь гэмтэлтэй байна.

Мөрдөгчийн зүгээс энэ өлсгөлөнгөө зогсоох боломжтой юу гэхэд Э.Одбаяр "Би стандарт бус хууль хэрэгжиж буйг эсэргүүцэж, гадуур мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тавьж, хугацаагүйгээр өлсгөлөн зарлаад байна" гэсэн. Миний зүгээс хорих ангийн эмчтэй нь уулзах хүсэлт тавьсан. Э.Одбаярыг өмгөөлөгчгүйгээр цагдан хорьсон шүүгчийн захирамжид гомдол гаргасан. Хууль тэгш бус үйлчилж байна гэдгийг эндээс харж болно.

Э.Одбаярын хувьд “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын  нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам,  удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна" гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2021-10-12 202.126.90.7

odoo ene nuhduud bolio…taivan amidarmaar b.h yum..ene garuudiig ter temtsel urnuj b.gaa ornuud ruu expirtlood yavuulmaar b.h yum

Avatar

Зочин 2021-10-12 192.82.64.153

Ард түмэн гэж хашгархаа боль наадуулдаа хууль унш

Avatar

Зочин 2021-10-12 192.82.64.153

Монголын төлөө ард түмний нэр барьсан амьтад хэний юуны төлөө тэмцээд байгаагаа хэлээч ард байгаа хүмүүсээ зарлаач нэг их ардчилал ярьсан завтай хүмүүс ажил хийж үзээгүй тэгээд бас гадаад юу гэсэн ч мэдэдэгдэхгүй нэр өгч хөдөлгөөн гэж хуцхаа боль

Avatar

Зочин 2021-10-12 185.220.101.8

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-12 66.181.189.45

Хамгийн хэрцгий бөгөөд мэргэжлийн луйварчид ардчилал, дарангуйлал ярьж, цаанаа аллага таллага,, жинхэнэ дарангуйлал өдөр тутам үйлддэг болохыг түүх нотолжээ. Үүнийг манай АН-ын үйл ажиллагаа давтаж байгаа нь харамсалтай

Avatar

Зочин 2021-10-12 192.82.76.131

Дарангуйлал шударга бусын эсрэг тэмцсэн Одбаяр хоригджээ.Тэгвэл Солонгосын онгоцонд архи ууж танхайран үйлчлэгч эмэгтэйн бөгсийг илж бэлгийн дарамт учруулж улсын нэрийг хөөдсөн өөр нэгэн Одбаяр/одоо хүмүүс б**с гэдгээр андахгүй болсон/ монголын шударга ариуны дээд байх ёстой ҮХЦ-д ажлаа хийсээр байна.

Avatar

ХУУЛЬЧ 2021-10-12 192.82.64.190

ӨМГӨӨЛӨГЧ ХҮН ЙИМ АРГА ЗАЛИА МЭДЭХТЭЙГЭЭ ШҮҮ ДЭЭ ,,,ҮНДСЭН ХУУЛИА /16-14-ыг үз / УНШИХААР БҮҮР ТОДРХОЙ БОЛНО ДОО ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж