"Э.Одбаярыг өмгөөлөгчгүй байцааж, хорьсонд гомдол гаргасан"

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

"Э.Одбаярыг өмгөөлөгчгүй байцааж, хорьсонд гомдол гаргасан"

"Э.Одбаярыг өмгөөлөгчгүй байцааж, хорьсонд гомдол гаргасан"

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас 30 хоног хорихоор болсон. Албаны мэдээллээр нийслэлийн Прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар  прокуророос түүнийг хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Шүүх дээрх саналыг хэлэлцээд "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн гэдгийг мэдээлсэн. Түүний өмгөөлөгч цагдан хорих 461 дүгээр ангиас өнөөдөр /2021.10.12/ мэдээлэл хийлээ.

ӨМГӨӨЛӨГЧ Ч.МӨНХСАЙХАН:

-Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн газраас дуудахдаа "Өмнө нь Дорнод аймагт болсон асуудалтай холбоотой бичлэгийг ил болгосон талаар яллагдагчаар татсан тухай хуулийг танилцуулсан. Түүнийг шүүх байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон. Дараа нь аравдугаар сарын 6-нд улсын яллагчийн саналаар 30 хоног цагдан хорихоор болсон. Ингэхдээ Э.Одбаяр болон түүний ар гэр, өмгөөлөгчид шүүх хурлын товыг мэдэгдээгүйгээр өөр хэргийн тогтоол танилцуулах гэж дуудсан. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр өөр  хэрэгт холбогдуулан цагдан хорьсон.

Э.Одбаяр аравдугаар сарын 6-нд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлах хүсэлтээ өгсөн. Гэвч хорих ангийн зүгээс эрүүл мэндийн шалтгаанаар хүсэлтийг хүлээн аваагүй.

Харин Э.Одбаяр миний хүсэлтийг хэн нэгэн албан тушаалтан хүлээн авахаас нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн. Цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаа хүсэлтийг нь хүлээн авч, аравдугаар сарын 11-ний 18:00 цагаас өлсгөлөн албан ёсоор эхэллээ гэдэг мэдэгдлийг надад танилцуулсан. Одоо Э.Одбаяр тусгаарлалтын байдалтай байна.

Өлсгөлөн зарлаж буй шалтгаан нь үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, Засгийн газарт тавьсан "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний шаардлага 26 дахь хоног дээрээ хорих ангиас үргэлжилж байна. Гуравт, өмгөөлөгчгүйгээр байцааж, цагдан хорьж, хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж буйгаа тайлбарласан.

Өнөөдрийн хувьд Э.Одбаярын биеийн байдал хэвийн байна. Түүний бөөр нь өвдөж байгаа учраас хорих ангиас эм өгч байгаа. Талбай дээр жагсч байхад цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн авч явснаас унаж, нуруу нь гэмтэлтэй байна.

Мөрдөгчийн зүгээс энэ өлсгөлөнгөө зогсоох боломжтой юу гэхэд Э.Одбаяр "Би стандарт бус хууль хэрэгжиж буйг эсэргүүцэж, гадуур мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тавьж, хугацаагүйгээр өлсгөлөн зарлаад байна" гэсэн. Миний зүгээс хорих ангийн эмчтэй нь уулзах хүсэлт тавьсан. Э.Одбаярыг өмгөөлөгчгүйгээр цагдан хорьсон шүүгчийн захирамжид гомдол гаргасан. Хууль тэгш бус үйлчилж байна гэдгийг эндээс харж болно.

Э.Одбаярын хувьд “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын  нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам,  удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна" гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж