Covid-19-ийн эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж байна | News.MN

Covid-19-ийн эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж байна

COVID-19

Covid-19-ийн эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж байна

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 49 цэг ажиллана. Эдгээрт 77 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4,188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Covid-19-ийн эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж байгаа тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунд 96,
  • II тунд 205,
  • нэмэлт сэргээх тунд 2,223 буюу нийт 2,524 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна.

Мөн 2,930 жирэмсэн эх, 12-15 насны 67,213, 16-17 насны 26,385 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж