АстраЗенекагийн мэдээллийг хулгайлж, Спутник-V вакциныг бүтээсэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

АстраЗенекагийн мэдээллийг хулгайлж, Спутник-V вакциныг бүтээсэн үү?

АстраЗенекагийн мэдээллийг хулгайлж, Спутник-V вакциныг бүтээсэн үү?

ОХУ-ын тагнуулууд Оксфордын их сургууль, АстраЗенека эмийн компанийн хамтран бүтээсэн вакцины мэдээллийг хулгайлж, өөрсдийн Спутник-V вакциныг гаргахад ашигласан гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдаж, дуулиан тарилаа. Дэлхий дахин өнгөрсөн онд цар тахлын эсрэг вакцин гаргахаар цаг минуттай уралдаж байхад ОХУ-ын эрдэмтэд хамгийн анх Covid-19 халдварын эсрэг үр дүнтэй вакцин гарган авсныг Ерөнхийлөгч Владимир Путин зарлаж, вакцинаа Спутник-V хэмээн нэрлэсэн. Өнөөдрийг хүртэл олон улсад Спутник-V вакциныг цар тахлын халдвараас сэргийлэх дархлаажуулалтад ашиглаж байгаа ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа юм.

ОХУ-аас Спутник-V вакциныг ДЭМБ-д бүртгэж, зөвшөөрөл олгоход шаардагдах бүх нөхцлийг хангаж, удаа дараа хүсэлт гарган ажиллаж буй энэ үед дээрх мэдээлэл цацагдсан нь бүр их анхаарал татаж байна.

Их Британийн аюулгүй байдлын албанаас тус улсын сайд нарт өгсөн мэдээлэлдээ гадаадын тагнуул эмийн үйлдвэрийн амин чухал мэдээллүүдийг хулгайлсны дунд вакцины эх загвар, код байсан гэснийг “The Sun” сонинд мэдээлсэн юм. Харин Их Британийн аюулгүй байдлын сайд Дамиан Хиндс уг мэдээллийг батлахаас татгалзсан бөгөөд гадаадын цахим халдлага нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрчээ. Гэвч “The Sun” сонины эх сурвалжийн мэдээлснээр Их Британи дахь Оросын тагнуул нууцын зэрэгтэй мэдээлэл олж авсныг баталсан бөгөөд алдагдсан мэдээлэл нь эмийн үйлдвэр, лабораторийн мэдээлэл байх магадлалтай гэсэн аж.

Өмнө нь 2020 оны гуравдугаар сард Оксфордын их сургууль руу Оросын хакерууд удаа дараа дайралт хийснийг Их Британийн тагнуулууд  мэдэгдэж байсан. Энэ нь Их Британийн эрдэмтэд цар тахлын эсрэг вакцин гаргахаар ажиллаж буйгаа зарласантай давхацжээ. Улмаар 2020 оны дөрөвдүгээр сараас Оксфорд их сургууль, АстраЗенека компани хамтран цар тахлын вакциныг хүн дээр туршиж эхэлсэн. Үүнээс сарын дараа Оросын эрдэмтэд цар тахлын эсрэг вакцин бүтээснээ зарласан билээ. Улмаар наймдугаар сар гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын эсрэг үр дүнтэй вакцин амжилттай гарган авснаа зарласан.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT.CO.UK, ZEENEWS.INDIA.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж