Хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт татах стратеги

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт татах стратеги

Хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт татах стратеги

Хөгжиж буй орнуудаас үзүүлэх шууд хөрөнгө оруулалт нэр хүнд муутай байдаг. Үүнийг зарим тохиололд колоничлолын дараах үеийн түүхий эдийг мөлжих, хямд ажиллах хүчнийг ашиглах хэрэгсэл гэж үздэг. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн мэдээллээс харахад хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалт хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбар руу шилжих хандлагатай байна. Нэмж дурдахад хөгжиж буй эдийн засагтай улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал дээр үндэслэн өсөлтөө бий болгожээ.

ЧАНАРТАЙ ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Юуны өмнө, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засгийг дэмжихэд чиглэсэн “чанартай” хөрөнгө оруулалт байх хэрэгтэй юм. Дараах шаардлагыг хангасан хөрөнгө оруулалтыг чанартай хөрөнгө оруулалт гэж үздэг байна.

  • Нэмүү өртөг шингэсэн ажлын байр бий болгоход хувь нэмэр оруулах;
  • Хүлээн авагч орнуудын ур чадварын баазыг сайжруулах;
  • Технологи, мэдлэгийг дээшлүүлж, ажлын явцыг хөнгөвчлөх;
  • Дотоодын пүүсүүдийн өрсөлдөх чадвар, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Нийгэм, байгаль орчинд хариуцлагатай хандах зэрэг шаардлагууд багтдаг байна.

Гэвч дээрх ашигтай хөрөнгө оруулалтыг татахын тулд гадны хөрөнгө оруулагчид бидэнд хэзээ юу авчрах бол хэмээн хүлээгээд сууж таарахгүй. Харин гадны болон дотоодын пүүсүүд дэлхийн тавцанд хамтран ажиллахад саад учруулж буй доголдолыг нээн илрүүлж, үүнийг залруулахад чиглэсэн бодлого явуулах нь зүйтэй аж.

Ийнхүү гадны хөрөнгө оруулалтыг чанартай хөрөнгө оруулалт болгон амжилттай хөгжүүлж буй орнуудын туршлагыг хүргэж байна.

ЧАНАРТАЙ ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ СТРАТЕГИ

  1. Нээлттэй зах зээл буюу гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах

Гадаадын болон дотоодын бүх төрлийн пүүсүүдэд нээлттэй, ил тод, найдвартай нөхцлийг бүрдүүлэх замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж болно. Үүнд бизнес эрхлэхэд хялбар байдал, хөдөлмөрийн зах зээлийн харьцангуй уян хатан байдал, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг орно.

  1. Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг байгуулах

Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг зохистойгоор чиглүүлж, улмаар тэднийг дотоодын эдийн засагтай холбох юм. Энэ нь нэг талаас хүлээн авч буй улсаас тавьж буй шаардлагыг хангахад хөрөнгө оруулагчдад туслалцаа үзүүлэх байгуллага байна. Нөгөө талаас эзэн орны дотоодын эдийн засгийг хурдасгах үүрэг гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулагчдыг татахын тулд шаардлагатай дэд бүтэц, чадварлаг ажилчин, техникч, инженер, менежерүүдийг бэлтгэх билээ.

  1. Чанартай хөрөнгө оруулагчдад шаардлагатай дэд бүтцийг бий болгох

Шаардлагатай тээврийн хэрэгсэл, хангалттай эрчим хүч, зохих мэргэшсэн боловсон хүчнээр хангах, мэргэшсэн ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагаа багтана.

  1. Хөрөнгө оруулалтыг уугуул эдийн засагтай холбох харилцааг бэхжүүлэх

Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад өрсөлдөөнийг бий болгох, гадаад дотоодын пүүсүүдэд сургалтын хэлбэрээр олон төрлийн шууд туслалцаа үзүүлэх боломжийг олгох хэрэгтэй юм. Үүнд үйлдвэрлэлийн шугам, стратеги, санхүүгийн төлөвлөлт, санхүүжилт, чанарын хяналтад туслалцаа үзүүлэх, экспортын зах зээлд нэвтрүүлэх талаархи менежментийн тухай ойлголтуудыг авч үздэг.

  1.  ГШХО-оос дотоодын эдийн засагт хийх шилжилтийг дэмжих

Үндэстэн дамнасан пүүсүүдэд ажиллаж эхэлсэн менежерүүдийн байгуулсан дотоодын пүүсүүд бусад пүүсүүдтэй харьцуулахад илүү амжилттай, илүү бүтээмжтэй байдаг. Орон нутгийн пүүсүүдийн менежерүүд үндэстэн дамнасан өрсөлдөгчөө даган дуурайж, шинэ технологи, маркетингийн арга барилын талаар мэдлэг олж авдаг.

  1. Анх удаагийн үйл ажиллагаа явуулж буй гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг дэмжих

Охин компаниудын өргөн сүлжээнд хараахан ороогүй гадаадын пүүсүүд дотоодын ханган нийлүүлэгчидтэй холбоо тогтооход илүү хялбар байдаг.

  1. Олон улсад үйл ажиллагаатай гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг дэмжих

Эдгээр нь дотоодын пүүсүүдтэй холбоо тогтоох, хүлээн авагч улсыг олон улстай холбоход хувь нэмэр оруулах магадлал өндөр байдаг.

      8. Дотоодын санхүүгийн зах зээлийг шинэчлэх замаар зээлийн хүртээмжийг хангах

Бизнест таатай санхүүгийн системийг бий болгох нь уугуул компаниудад гадаадын хөрөнгө оруулагчдаас үзүүлэх сорилтод бэлтгэлтэй байх, ханган нийлүүлэгчийн статусыг өөрөө сонгох, улмаар өсч хөгжихөд тусалдаг.

  1. Гадаадын үйлчлүүлэгч болон дотоодын нийлүүлэгчдийн хооронд харилцан тохиролцоонд хүрэх хөтөлбөрийг бий болгох

Энэ нь дотоодын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхийн тулд гадаадын худалдан авагчдаас худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа орон нутгийн ханган нийлүүлэгчдэд санхүүгийн боломжийг олгох явдал юм.

  1. Дотоодын эдийн засгийг удирдан чиглүүлэхийн тулд экспортын боловсруулах бүсийг бий болгох

Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн харилцааг бий болгохын тулд ялгаварлан гадуурхах үзлээс зайлсхийх хэрэгтэй. Дотоодын ханган нийлүүлэгчдэд зориулсан хоёрдогч аж үйлдвэрийн бүс байгуулах, экспортын албан ёсны боловсруулалтын бүсүүдтэй зэргэлдээ газарзүйн бүс, эсвэл хууль ёсны статусыг бий болгох нь дотоодын хялбар холбоог бий болгох, нийлүүлэгчийг сонгоход тустай юм.

  1. "Бид хэн бэ?" гэдэгт анхаарлаа хандуулах

Хэтийн төлөв, холбогдох асуудлуудыг зохих ёсоор шийдвэрлэх нь чухал юм. "Бид" гэдэг нь эзнийнхээ харьяаллаас үл хамааран дотоодын эдийн засагт хамгийн их ашиг тустай компаниудыг хэлэх юм. Тиймээс хамгийн өндөр ур чадвартай, өндөр цалинтай ажлын байр, хамгийн хямд бүтээгдэхүүн, өрсөлдөх чадвартай экспортыг бий болгодог пүүсүүдийг "Бид" гэж үздэг.

  1. Тэвчээртэй байж, дотоодын эдийн засгийг аажмаар өөрчлөх

Хөрөнгө оруулалтын ертөнцөд "давалгаа" хэмээх үзэгдэл гарч  болдог. Тухайлбал, эхлээд термион хоолой, хавхлага, транзистор, дараа нь телевиз, өргөн нэвтрүүлгийн систем, эцэст нь компьютер, компьютерийн дагалдах хэрэгсэл, өгөгдөл боловсруулах системд хөрөнгө оруулалт орж ирж болох юм. Ийм арга замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт нь дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, сайжруулахад хувь нэмрээ оруулдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: IGC INTERNATIONAL GROWTH CENTRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж