Улс төрд хурдгүй “Ажнай” | News.MN

Улс төрд хурдгүй “Ажнай”

76:1

Улс төрд хурдгүй “Ажнай”

Улс төрд хурдгүй “Ажнай”

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Бат-Эрдэнийг онцолж байна.


Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр гурван  удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийг "Ажнай" нэрээр нь хүмүүс андахгүй. Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд  Өмнөгоь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөр гэгддэг ч. Тиймдээ ч тус аймгийн иргэд уурхайн эзэн Д.Бат-Эрдэнийг төрд төлөөлөл болгон явуулсан ч биз.

Тэрбээр ажнай хурдаараа улсад алдаршсан, "Ажнай" группийн эзэн гээд цол гуншин, нэрнийх нь өмнө зүүх ганц тодотгол нь Ажнай. Морь, бизнес хоёртоо тэр хурдтай, хүчтэй ч улстөрд бол хурдгүй Ажнай гэж тодорхойлж болно.  Улс төрд огцом хурдлахаас илүү ар талд "уяа сойлго" таруулсхийгээд  аажмаар гэтдэг нэгэн. УИХ-д гурван ч удаа Ардчилсан намаас сонгогдож, АН дотроо бизнес, улс төрийг хослуулсан цөөн улстөрчийн нэг ч гэлээ түүнд өнөөдрийг хүртэл автор болсон хууль, улс төрийн онцгой, содон нүүдэл тун ховор. Тиймээс ч түүнийг улстөрд хурдгүй гэж онцолсон нь энэ. 

Тэр АН бүлэг биш. Тиймдээ ч АН-ын бүлгийнхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байхад Ажнай Д.Бат-Эрдэнэ оролцоогүй. АН жагсч, тэмцэж, үгээ хэлж байхад ч тэр чимээгүй л байдаг.

Нэг ёсондоо Д.Бат-Эрдэнэ рингэн дээр, урд эгнээнд гардаг тоглогч биш. Одоогийн парламентад  тэр сөрөг хүчин АН-ыг төлөөлж байгаа ч попорч, эсэргүүцэж, өлсч, жагссангүй. Энэ нь түүний бизнестэй холбоотой гэх яриа улс төрийн хүрээнд бий. 

Улс төр судлаач мэргэжил эзэмшсэн, эхлүүлсэн бизнестэй, тод манлай уяачийг зарим нь даруухан улстөрч гэж тодорхойлох байх. Гэхдээ гурван удаа сонгогдсон ч улстөрд өөрийн гэсэн имиж, авторгүй байна гэдэг даруухан гэхээс илүү хувь эрх ашиг, морь, бизнестээ илүү их анхаардаг улстөрч гэж тодорхойлж болох юм.

ХАМГИЙН ИХ ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ГИШҮҮН

Морь, бизнесээрээ алдартай "Ажнай" Д.Бат-Эрдэнэ үеийн үед УИХ, Засгийн газрын гишүүдийг орлогоороо тэргүүлдэг. Д.Бат-Эрдэнэ 2020 онд 122 сая төгрөгийн орлого олжээ.

Мөн 180 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, 470 сая төгрөгийн хоёр автомашин, 890 саяаар үнэлэгдэх 250 ширхэг адуу, 3.7 тэрбум төгрөгийн үнэт эдлэл, 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Мөн 18 компанид  хувьцаа эзэмшдэг. 

УИХ дунд  хувьдаа орд газартай, уул уурхайтай цөөн гишүүдийн нэг нь Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компаниас 370 мянган тонн нүүрс хулгайлсан хэрэгт холбогдож байв. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ асуудлыг шийдвэрлэхийг хуулийн байгууллагад  үүрэгдсэн гэдэг. УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар  “Тавантолгой” ХХК хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон. Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг гэдгийг илрүүлсэн. Баланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой” гэх дүгнэлт гарсан. Гэвч дээрх хэргийн үнэн мөн өнөөдөр ч эцэслэгдээгүй явсаар. 

Д.БАТ-ЭРДЭНИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1981 онд: Өмнөговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1986 онд: ОХУ-ын Уралын их сургууль, философич

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1986-1989 онд:Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш
  • 1992-2004 онд “Ажнай” корпорацын ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2009 онд: Алтан гадас одон
  • 2015 онд: Байлдааны гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-10-12 108.202.242.46

СОСОРБАРАМ СЭТГҮҮЛЧ МАЛЫН ТОО ТОЛГОЙГ ШИРХГЭЭР ТОДОРХОЙЛДОГГҮЙ ГЭДГИЙГ АНЗААРЧ БАЙГУУШТАЙ ЮМ БАЙНА ДАА

Avatar

зочин 2021-10-12 192.82.92.201

өө энэ нөхөр чинь хулгайч юм байна ш дээ,ккккк

Avatar

Зочин 2021-10-12 81.17.18.59

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Ччч 2021-10-12 202.55.188.44

Энэ хэлгүй, дүлий Батэрдэнэ гэж юун англи, орос вэ. Монголоор ч олигтой ярьж чаддагүй. Ээрч муураад түг таг гээд. Боловсрол нимгэн орк. Харин хор найруулж хулгай луйвар залилан бусдын бизнесийг булаах даа гарамгай нэгэн.

Avatar

Зочин 2021-10-12 103.80.210.183

зэрэмдэг амьтан юм байна.

Avatar

Зочин 2021-10-12 202.55.191.130

hulgaich hudalchaar duursen zasag

Avatar

mgl 2021-10-12 202.126.89.31

iim gishuuntei baihad bidnii amidral iimherhuu l baina daa.

Avatar

Зочин 2021-10-12 202.179.24.205

хаха адуу мал ширхэглээд бичнэ гэж ёстой мундаг

Avatar

Ммм 2021-10-12 202.55.188.41

УИХ гишүүн болж хуулийн гадуур зорилгоор л гишүүн болдог. Шоронд орохоос айгаад л тэр. Их новшийн зантай бусдын бизнес санаа, бизнесийг л луйвардаж авдаг болохоос өөрөө хийж бүтээсэн, барьсан жорлон ч бхгүй. Архи, хүүхэн л гэж явдаг. Хэлгүй дүлий улс төрч. Хөөрхий улс төрч ч гэж дээ шоронгоос л зугтааж..

Avatar

Зочин 2021-10-12 192.82.73.105

Капитрон банкны эзэн гээ биз дээ .тоймгүй хөрөнгөтэй жинхэнэ толгой цүдийгчийн нэг биз..Бид дүр эсгэсэн ардчилагчдыг дэмжиж , заасан замаар нь явж, цөөн хэд нь энгэж хагартал баяжиж олонх нь туйлдаж, ядуурч байна.Өөрсдөө хийсэн лайгаа өөрсдөө л үүрэх болж дээ.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.73.105

Бизнесийг уг нь дэмжилгүй яах вэ. Нэгэнт зах зээлд шилжсэн, бизнес дэмжиж улсаа урагшлуулахаас өөр аргагүй Гэхдээ, цөөн хөрөнгөтөнөө дэмжээд ,тэдний ажиллах хүч, хөдлөх гар, бүтээх з****г болох ард иргэдээ анхаарахгүй, амьдралыг нь дэмжихгүй, хог дээр хаяж болохгүй. Манайд энэ чиглэлийн бодлого л дутаад . Бүх зүйлийг зах зээлд даатгаад төрийн зохицуулалтыг орхисон. Зүүний хүчин энэ чиглэлээр ажиллах эхлэлийг тавингуут элдэв гүтгэлэг зохиож дайрч давшилж,төрийг хүчгүйдүүлэхийг оролдоод.

Avatar

zochin 2021-10-12 64.119.16.146

ganbat iin orond ih huraliin ded darga boloh hvn deegood luck

Avatar

Зочин 2021-10-12 103.242.47.42

Хог шаар өөр юу ч биш

Avatar

ih daruu zan gargaj dee.dollariin saytan baij. 2021-10-12 103.212.119.212

tavan tolgoi oron nutagiin uurhain 49 hubiig baterdene ezemshij aimagiin 70000 hvn 51 hubiig ezemshij baidag ch dee.. odoo ene orlogiig haraad ineed hvrlee ch dee. mongold dollariin saytan geh 4-5 hvnii neg baij arai dendvv darjee orologoo.. iim nvvrs gargaj zarj baij dendvv baga mongo oldog gej yaj bichij chadaj bna..mash bayn hvn ch dee..bas jaahan hudalch l daa..

Avatar

Зочин 2021-10-12 192.82.72.229

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ АРД ТҮМНИЙ БАЯЛАГЫГ ГАНЦААРАА ЭЗЭМШИЖ БОЛОХГҮЙ БУЦААЖ ӨГ АРД ТҮМЭНД

Avatar

Зочин 2021-10-12 66.181.184.54

төрд хэрэггүй зайран

Avatar

Зочин 2021-10-12 192.82.69.45

Iim bayan baysnaas yaduu yavah ni ulziitee

Avatar

Уншигч 2021-10-12 66.181.166.134

ЭНЭ САЙТАД НЭЛЭЭД МӨНГӨ ӨГСӨН ГЭСЭН ШҮҮ НААД БУЗАРЫН ХҮҮДИЙ БОЛСОН АЖНАЙ БАТЭРДЭНЭ!!!!

Avatar

Монгол хүн 2021-10-12 66.181.166.134

Ёстой аймшигийн хүн хулгай, луйвар хийж, хор найруулж баяжсан, шунал гэж хязгааргүй, харамч, ашигтай бол хүн а**х юу ч биш ийм л хүн дээ!!!! Хол байхтун, үр хүүхэд нь хэдэн үеэрээ өөдлөхгүй дээ! Өнөөдөр мөнгөтэй юм юмтай байх ч яахав дээ!!!!!

Avatar

Зочин 2021-10-12 202.126.89.11

АН.аас хэн ч дэвшээд ч нэмэргүй,гараад ч нэмэргүй.Ийм үед Хэнтийн 2 хөлдүү,зөрүүд буриад дэвшиж дэмий мөнгөө үрж байна даа.

Avatar

Зочин 2021-10-12 103.26.193.246

Хэлгүй Даадаа

Avatar

Зочин 2021-10-12 103.50.206.95

Iim luivarchdiig bitgii ingej surtalchlaad bai l daa. Mungund ulairch iim yum hiij baih hereg baihgui shd ee. Lalriin site

Avatar

Зочин 2021-10-12 192.82.91.50

Uursduu hartsgaa, vzen yadtsgaa, unuugiin Mongol ornii negen tergvvn bayn ni ene bna !

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-10-12 202.9.47.25

орон нутигийн гэх таван толгой компанийг татан буулгаж хувьцаат крмпани болгох ёстойлдоо иргэд ч төр ч ухаарч амжаагүй байхад газарын асар их баялаг хувь хүний өмч болсон байдаг батэрднэ жилд 900 тэр бум төгрөийн хувьцааны ноогдол авч байгаа нь шудараг бус тиймээс хуьцаат копани болнож бирэжээр зарах хэрэгтэй

Avatar

ӨӨ 2021-10-12 59.153.115.134

САВХИН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙГ ИСЭН ГАХАЙ ДАА

Avatar

ууж 2021-10-12 122.201.24.69

Наад балай моринд дурласан юмаа морьтой нь хамт зүчээнд нь унтуул.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.84.218

Нүүрсний хулгайч Цусан гавьяаны одонг яаж авав?

Avatar

Badarch taxar 2021-10-12 103.57.94.80

Ёстой хэлгүй хүн дэ хэл ортлоо их удах байх хүн ийм л байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-10-12 180.149.93.98

паах яахаараа Байлдааны гавьяаны Улаан тугийн одон авдаг юм? Энэ одоо би ийм одонтой гэж хэлэхээсээ ичдэггүй юм байх даа

Avatar

эрка 2021-10-12 203.91.115.247

Ширхэг адуу гэнэ ээ ха ха ха . Толгой адуу гэдэг дээ. Мөн бичив ээ

Avatar

Зочин 2021-10-12 103.212.118.214

Pig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж