Улс төрд хурдгүй “Ажнай”

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

76:1

Улс төрд хурдгүй “Ажнай”

Улс төрд хурдгүй “Ажнай”

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Бат-Эрдэнийг онцолж байна.


Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр гурван  удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийг "Ажнай" нэрээр нь хүмүүс андахгүй. Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд  Өмнөгоь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөр гэгддэг ч. Тиймдээ ч тус аймгийн иргэд уурхайн эзэн Д.Бат-Эрдэнийг төрд төлөөлөл болгон явуулсан ч биз.

Тэрбээр ажнай хурдаараа улсад алдаршсан, "Ажнай" группийн эзэн гээд цол гуншин, нэрнийх нь өмнө зүүх ганц тодотгол нь Ажнай. Морь, бизнес хоёртоо тэр хурдтай, хүчтэй ч улстөрд бол хурдгүй Ажнай гэж тодорхойлж болно.  Улс төрд огцом хурдлахаас илүү ар талд "уяа сойлго" таруулсхийгээд  аажмаар гэтдэг нэгэн. УИХ-д гурван ч удаа Ардчилсан намаас сонгогдож, АН дотроо бизнес, улс төрийг хослуулсан цөөн улстөрчийн нэг ч гэлээ түүнд өнөөдрийг хүртэл автор болсон хууль, улс төрийн онцгой, содон нүүдэл тун ховор. Тиймээс ч түүнийг улстөрд хурдгүй гэж онцолсон нь энэ. 

Тэр АН бүлэг биш. Тиймдээ ч АН-ын бүлгийнхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байхад Ажнай Д.Бат-Эрдэнэ оролцоогүй. АН жагсч, тэмцэж, үгээ хэлж байхад ч тэр чимээгүй л байдаг.

Нэг ёсондоо Д.Бат-Эрдэнэ рингэн дээр, урд эгнээнд гардаг тоглогч биш. Одоогийн парламентад  тэр сөрөг хүчин АН-ыг төлөөлж байгаа ч попорч, эсэргүүцэж, өлсч, жагссангүй. Энэ нь түүний бизнестэй холбоотой гэх яриа улс төрийн хүрээнд бий. 

Улс төр судлаач мэргэжил эзэмшсэн, эхлүүлсэн бизнестэй, тод манлай уяачийг зарим нь даруухан улстөрч гэж тодорхойлох байх. Гэхдээ гурван удаа сонгогдсон ч улстөрд өөрийн гэсэн имиж, авторгүй байна гэдэг даруухан гэхээс илүү хувь эрх ашиг, морь, бизнестээ илүү их анхаардаг улстөрч гэж тодорхойлж болох юм.

ХАМГИЙН ИХ ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ГИШҮҮН

Морь, бизнесээрээ алдартай "Ажнай" Д.Бат-Эрдэнэ үеийн үед УИХ, Засгийн газрын гишүүдийг орлогоороо тэргүүлдэг. Д.Бат-Эрдэнэ 2020 онд 122 сая төгрөгийн орлого олжээ.

Мөн 180 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, 470 сая төгрөгийн хоёр автомашин, 890 саяаар үнэлэгдэх 250 ширхэг адуу, 3.7 тэрбум төгрөгийн үнэт эдлэл, 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Мөн 18 компанид  хувьцаа эзэмшдэг. 

УИХ дунд  хувьдаа орд газартай, уул уурхайтай цөөн гишүүдийн нэг нь Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компаниас 370 мянган тонн нүүрс хулгайлсан хэрэгт холбогдож байв. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ асуудлыг шийдвэрлэхийг хуулийн байгууллагад  үүрэгдсэн гэдэг. УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар  “Тавантолгой” ХХК хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон. Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг гэдгийг илрүүлсэн. Баланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой” гэх дүгнэлт гарсан. Гэвч дээрх хэргийн үнэн мөн өнөөдөр ч эцэслэгдээгүй явсаар. 

Д.БАТ-ЭРДЭНИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1981 онд: Өмнөговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1986 онд: ОХУ-ын Уралын их сургууль, философич

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1986-1989 онд:Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш
  • 1992-2004 онд “Ажнай” корпорацын ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2009 онд: Алтан гадас одон
  • 2015 онд: Байлдааны гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж