Андлалын хөшөөний тохижилтыг "Боржин суварга" хийнэ | News.MN

Андлалын хөшөөний тохижилтыг "Боржин суварга" хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Андлалын хөшөөний тохижилтыг "Боржин суварга" хийнэ

Андлалын хөшөөний тохижилтыг "Боржин суварга" хийнэ

Ерөнхий сайдын санаачлагаар баригдаж байсан  “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн маргаанаас болж  өнгөрсөн сард нураасан. Одоо суурин дээр нь дахин шинэ хөшөө сүндэрлүүлэхээр төсөл дахин хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Андлалын өргөө нь андлалын хөшөө болон дахин баригдаж эхэлсэн байна.

Уг хөшөөг  Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандив цуглуулан барьж байгаа гэнэ. Шинээр босгож буй “Андлалын хөшөө”-г урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урласан аж.

Харин бүтээн байгуулалтын ажлыг “Боржин суварга” компани гүйцэтгэж буй аж.  Хамгийн сүүлийн мэдээллээр барилгын явц 65 хувьтай яваа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархсан юм.

"АНДЛАЛЫН ХӨШӨӨНИЙ ДЭРГЭД ЖУУЛЧНЫ БААЗ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН"

Шинэ хөшөөний талаар Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Д.Жамбаагаас тодруулахад "Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандив хөрөнгө босгон “Андлалын өргөө” цогцолборын суурин дээр шинэ хөшөө барьж буй. Одоо хөшөө бариад дуусч байгаа. Манай сум андлалын нутаг. Тийм учраас түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, ирэх жилээс жуулчны бааз барих төлөвлөгөөтэй байгаа. “Андлалын өргөө” цогцолборыг наймдугаар сард нураасан өдрөөс залгаад л дараагийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Шинэ хөшөөг нь урлаж, сүүлд байрлуулсан. Орон нутгаас бүтээн байгуулалтад чулуу хайргаа нийлүүлж ажилласан” гэв. Харин уран барималч А.Очирболдоос урласан хөшөөнийх нь талаар асуухад мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Андлалын өргөө” цогцолборыг улсаас 1.9 тэрбум төгрөг гаргаж, Хэнтий аймгийн Батноров суманд барьсан ч өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан билээ.

Цогцолборын загварыг урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргасан байдаг.

Энэ өргөөнд монгол эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйл хийхээр төлөвлөөд байсан юм. Бүтээн байгуулалтыг барьсан "Хос санаа" компани нь улсыг хохиролгүй болгож, төсвийн хоёр тэрбум төгрөгийг богино хугацаанд эргүүлэн төлсөн гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлсэн.

Б.БААТАРЫН НАЙРУУЛСАН ЦАХИМ НААДМЫН АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ

Шинэ хөшөөний бүтээн байгуулалтын ажлыг хийж буй “Боржин Суварга” компани 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Баянгол дүүргийн XX хороонд байх уг компани байгалийн боржин чулуугаар төрөл бүрийн уран баримал, хөшөө дурсгал, зам талбай, барилгын хавтан, хашаа, нүүр өнгөлгөө хийдэг. Сийлбэрч, барималч Ж.Түвшинжаргал гэж хүн үүсгэн байгуулсан аж.

Тэрбээр СУИС-ийг зураач, сийлбэрчин мэргэжлээр төгссөн, мэргэжлийн, туршлагатай уран бүтээлч. Чулуугаар бүтээл туурвиад 10-аад жил болж буй. Ж.Түвшинжаргалын бүтээл хүрээгүй аймаг, сум Монголд үгүй. Аглаг бүтээлийн хийд, Хөвсгөлийн хөшөө, дурсгалууд, Цонжин болдогийн Өүлэн эх цогцолбор гээд нэрлээд байвал дуусахгүй тухайгаа 2020 онд news.mn сайтад өгсөн яриандаа онцолж байв.

Тус компани нь 2020 онд “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатарын найруулсан цахим наадмын ажилд хамтран ажиллажээ.Тодруулбал, "XIII зуун" цогцолборын гадна талд байрлах чулуун баримал, арсланг урласан байна.

Мөн иргэдийн шүүмжлэл дагуулсан Сүхбаатарын талбайн хоёр талд тавьсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг хийсэн компани.

Тухайн үед энэ ажлыг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, шууд худалдан авах гэрээ байгуулсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-12 64.119.16.239

Захиалгат мэдээ бна

Avatar

Зочин 2021-10-12 103.80.210.183

жуулчин татах гээд байгаа юм бол малчиндаа түшиглэж л ажилла даа. тэгвэл хөшөө үзсэнээс ч илүү сайхан сэтгэгдэл төрж чингис хаан ийм ахуйгаас дулхийг залж байсан байна гэж ойлгоно.

Avatar

Zochin 2021-10-12 117.111.28.235

Nutagtaa juulchni baastai bolj avaad buuh nb

Avatar

Zochin 2021-10-12 117.111.28.235

Uurtuu juulchni baastai boljavaad buuh a

Avatar

Зочин 2021-10-12 192.82.70.33

Бүү муу хэл! Ийм л хүн сонгосон шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-12 59.153.113.70

п***а нар доромжилж дуусахгүймаа

Avatar

Зочин 2021-10-12 185.220.101.8

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-12 202.9.47.42

Хөшөөнөөс түрүүнд, зам, гараж, төмөр замын бүтээн байгуулалт их хэрэгтэй байна даа

Avatar

Зочин 2021-10-12 202.9.47.42

Ядаж байхад буриадын чингис хөшөөтэй адил болжээ

Avatar

Зочин 2021-10-12 202.179.27.76

Чингисчин буриад нутгаас гаралтай хүн байсан гэдэгшдээ

Avatar

Zochin 2021-10-12 66.181.161.2

Odoo bolildoo, zaaval hushuu barih geed zutgeed baihiin. Ternii orond shiideh zunduu asuudal baina shde. Yamar ih mungutei yum be???

Avatar

Zochin 2021-10-12 2.247.255.8

Shine zagvar sain boljee

Avatar

Зочин 2021-10-12 87.138.222.242

ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИЛЗГАНА ХАРМААНЫ ХУЛГАЙЧ ХЭРЭЭ БААТАР 2 ЗОЛБИН ШЭЭС БҮР УЛААН ЦАГААНДАА ГАРААД ЯДАРСАН МОНГОЛ ТҮМНИЙГ ПЭЭРЭЛХЭЖ БАЙНА…..ЗА ЯАХ ВЭ ТА 2-ЫГ ДҮҮЖЛЭХ ӨДӨР ИРНЭЭ ГАЙГҮЙ….

Avatar

Зочин 2021-10-12 103.57.92.117

Оюуннрдэнэ ахиад мөнгө хусах нь. Херогийн охинкомпани ш дээ.

Avatar

Зочин 2021-10-12 122.201.22.223

Монголчуудад анд гэж ойлголт байхгүй шт. Араас хутгалалын хөшөө харин босговол олон хүн очино доо.

Avatar

Зочин 2021-10-12 172.58.141.91

Cham shig yumand and zayahgui ee

Avatar

Зочин 2021-10-12 64.119.17.92

Төсвийн мөнгө дахин өөр замаар гарч. Шүгэлддэг данх даам байна шүү. Үхэрнүүдээ.

Avatar

Зочин 2021-10-12 172.58.141.91

Holoo ochij moor

Avatar

Зочин 2021-10-12 103.80.211.52

Үүнийг үзэх гэж очих хүн байх уу.

Avatar

Зочин 2021-10-12 172.58.141.91

Eleg negtnuud ochinoo

Avatar

Зочин 2021-10-12 192.82.83.93

Hen ch end ochij andlal hiihgui baih aa. Daramttai yum bee!!! Tatvar tolmoorgui baina, zaawal bidni mongoor hoshoo barij idej uuh geej baih yum. Davartsan novshnuud ve

Avatar

Зочин 2021-10-12 202.9.41.28

Хөшөөгүй бол Анд байж болохгүй юм уу, хаашаа юм

Avatar

Зочин 2021-10-12 66.181.182.151

ТЭГЭЭД ЭНЭ УР ХИЙЦ МУУТАЙ УТГА АВЦАЛДААГҮЙ ЭДИЙГ ХАРААД ГАДААДЫН ЖУУЛЧИД,,, ГАЙХАМШИГТАЙ ЮМ БАЙНА,,,, ГЭЭД ЗООСОО ГАРГААД ЧУЛУУДААД БАЙХУУ,,,

Avatar

Зочин 2021-10-12 59.153.113.70

Хажуугынх нь жуулчны баазад хонон өнжин энэ хөшөөг нь үзэх байхдаа

Avatar

Б 2021-10-12 202.55.191.130

ЕР НЬ БОЛ ТӨСВИЙН МӨНГИЙГ ЯАЖ ҮРЭХ НЬ ЭЗЭД НОЁДЫН ХҮСЭЛ БОЛОХООР ЭНГИЙН АРД ТҮМЭН ТА НАР БИТГИЙ ОЛОН ЮМ Х У ЦА Ц ГАА

Avatar

иргэн 2021-10-12 202.131.226.86

ХӨШӨӨ ДУРСГАЛД МӨНГӨ ҮРЖ БАЙДАГ. ТЭРНИЙ ОРОНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИМААР ЮМ.

Avatar

симболик нь 2021-10-12 49.0.142.2

хонх шиг цангинаж хангинаад суврага шиг үнс болох загвар

Avatar

Зочин 2021-10-12 202.126.90.84

Хэнтийнхэн нэг хэсэг Т үсэгнээс уяатай байж билээ. Одоо А үсэгнээс барцадтай болжээ.

Avatar

ene mognoonuud chin yamar gaj gaj tsaraitai llruud we 2021-10-12 66.181.178.244

nba adidas tsamts umstsun barzgar tsaraitai buumer hulgaichiin nudend mungu haragdaad hun alahad belen yawj bnadaa

Avatar

Зочин 2021-10-12 202.131.228.20

Херо баатар муу н**ш

Avatar

Зочин 2021-10-12 192.82.68.177

Lalruud odoo bolio

Avatar

Зочин 2021-10-12 66.181.171.35

edin zasag hynd baihad neg hoshoo bosgoog buulgaad dahiad bosgood baih hereg baina uu. HIIh ymaa olm badah ym. Emnelgin heregsel, em taria avaach. Ard irged chin tsar tahald nervegdeed heed baina.

Avatar

Зочин 2021-10-12 66.181.178.203

Erguu piz min ogtsor. Huuliin deer garaad suutsan davartsan Nuhur yumaa ene Oyunerdene gej

Avatar

Зочин 2021-10-12 66.181.166.134

эмэгтэй хүний б**********н хэлбэртэй өмнөх хөшөөтэй харьцуулвал арай дээр, гэхдээ л зохиомж энэ тэр болж бас л муу бнөө. манай уран барималчид, архитекторчид яагаад сэтгэж чаддаггүй новшнууд вэ?

Avatar

Зочин 2021-10-12 192.82.92.44

Нэг ёсондоо "та нар яаж ч чадахгүй, би хүссэн зүйлээ хийнэ" гэсэн үг ээ. Нэгэнт сонгуульд ялсан болохоор биднээр даажигнаж, тавлаж, өөрийн сүр хүчийг харуулж байгаа юм.

Avatar

Иргэн 2021-10-12 43.228.131.242

Хямрал айуй. Болиоч.

Avatar

Зочин 2021-10-12 124.158.119.35

энэ солиотой андлал мандлалаа болиочээ эргүү дуракуудаа

Avatar

Зочин 2021-10-12 66.181.179.177

зайлаачээ

Avatar

зочин 2021-10-12 202.21.116.5

өвөөгийнхөө өвөлжөөг зүгээр л орхичихож болдоггүй юм байхдаа, заавал хөшөө чулуу зөөж яах гэсийн бэ

Avatar

Зочин 2021-10-12 192.82.73.105

Ардчиллын нэрээ хулгай хийгчид, луйварчид бусдыг яаж ч дайрч доромжлоод ,гүтгэж гүжирдээд нэмэргүй, амжилт олохгүй.Та нарт итгэх нийгмийн итгэл бүрэн тасарсан, бас өөр хоорондоо үзэн ядалцаж,дайсагнаж, дотоод зөрчлөө ч дийлэхээ байсан гээ биз дээ.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.83.6

Одоо болио, хөгшөөөн. Наадах чинь утгаа алдлаа

Avatar

ганзо 2021-10-12 202.126.89.5

Зүгээр орхилдоо тэр газрыг. Заавал болсон болоогуй хөшөө барихгаал ядаргаатайм

Avatar

Зочин 2021-10-12 202.21.109.52

ОюунЭрдэнэ зайл,шалгуул.Төрд гарсан гүргэр хулгайч уу.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.73.105

Ардчиллын нэрээ хулгай хийгчид, луйварчид бусдыг яаж ч дайрч доромжлоод ,гүтгэж гүжирдээд нэмэргүй, амжилт олохгүй.Та нарт итгэх нийгмийн итгэл бүрэн тасарсан, бас өөр хоорондоо үзэн ядалцаж,дайсагнаж, дотоод зөрчлөө ч дийлэхээ байсан гээ биз дээ.

Avatar

zochin 2021-10-12 202.179.27.3

chairan mongo ,tanar bugd oliggui mongo chalaaslagchid . Odor bolgon l yduurdag mongogui .

Avatar

Зочин 2021-10-12 103.212.118.78

Бэлэн болсон хойно нь очих жуулчин олдох болов уу. Ийм юм үзүүлэх гэж бөөн юм болж ирсэн болж байна уу гэж гаслах жуулчид олон байх байхоо.

Avatar

иргзн 2021-10-12 202.179.24.36

одоо Болио Та нар Хайран мөнгөөр тогллж сүйтгээд ,,,,,,,,,

Avatar

Saihan buteeliig nuraah shaardlaga bsan ch yum uu 2021-10-12 66.181.177.245

Ar geriinhen ni ter saihan buteeliig nuraalgahgui baij boloogui yum uu?ur huuhed ni baharhaad suuh baij dee. Oyunii umchuu zarahgeed baisan yum bol ulsdaa zarahgui .barisan hoino ni …

Avatar

монгол шизо 2021-10-12 192.82.76.163

монголд ухамсар ухаан тааруу тэнэгүүд гаргадаг шизотой хулгайч худалчиин оромж хэнтии говьалтай дундговь сүүлдээ завхан булган тэндээс сонгосон хүмүүсээ хараач ичтээр

Avatar

Зочин 2021-10-12 64.119.29.217

Болиооо ард түмнийг арай л доромжилж байна. Жирийн иргэн ийм хөшөө бариад нураасан бол өдийд шоронд орцон байгаа ш дээ. Оюун-Эрдэнээ чи огцороо. Хэтэрхий их ард түмнийг доромжилж байж нэг юм болов доо. Арай л хэтэрхий байна шүү үнэхээр дургүй хүрч байна. Ерөнхий сайд ямар ч хууль зөрчиж болдог юм бол хэн хуулийг дээдлэх юм бэ !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-10-12 192.82.73.105

Ардчиллын нэр барьж хулгай луйвар хийгчид,зэрлэг танхай балмад этгээдүүд, бусдыг гүжирдэж гүтгэн, дайрч доромжлон,айлган сүрдүүлж, амиа зогоогчид,элдэв бусармаг адгийн этгээдүүд үүрлэдэг сөрөг хүчнийхэн , буруу бусармаг зүйл хийсээр байгаад ард олны итгэлийг алдаж, хөсөрдүүлж, сонгуульд ялагдсандаа уур хилэн нь буцалж , үзэн ядалт нь гаарч, бөмбөгөөр бол тэсрэх дөхсөн байна.Хөшөө яах вэ. Шалгаад учир нь олдоно.Харин та нарын нийгэмд учруулсан хохиролын учрыг зайлашгүй тайлах ёстой

Avatar

Зочин 2021-10-12 66.181.179.121

Чингис хааны нэрийг барьж мөнгө шааж ханаагүй л байна уу? Андлалын өргөө гэж шаасаар байгаад ЕК, ЕС-н суудалд заларлаа. Одоо болох юм биш үү. Яасан ханадаггүй шуналтай юм бэ? Хамгийн муу ЗГ шүү одоо бол. Түүхэнд бичигдэх биздээ.

Avatar

их монгол 2021-10-12 202.126.88.202

Оюунэрдэнэ хулгаычийн төрөөс хулгай хийх арга нь өөрөөр хэргэжих гэж бна заавал тарөөс хулгай хийж татвар төлөгчидийн мөнгөөр босгох ёстой юу иргэдийг юу мэдэхгүй ойлгохгүй малууд гээд бнх уу. ямар элэнцэгийн нь чинэ нутагийн зөвлөлийн хөрөнгө вэ төсвөөс нэгэнт гаргуулсан хөрөнгийг хэдэн сар дараж бгаал ажилаа эхлүүлэж бна өнөө бармилч нэртэй попроочин нөхөр нь өөрийхөнө хийсэн зүйл нь яаж ийгээд босож байвал ямар мөнгө бх гь хамаагүйбололтой булхайтай юм удаан насгүйг хараад ойлгоогүйл бна уу ё

Avatar

9858дло 2021-10-12 64.119.22.166

Халдвартийн эмнэлэгээ засах болохоор мөнгөгүй гээд байгаа бизд ээ

Avatar

10,0 САЯ ЖУУЛЧИН 2021-10-12 202.179.27.118

УЛААНБААТАРААС ЗҮҮН ТИЙШ ЦОНЖИНГООС ЭХЛЭЭД БҮТЭН 600-800 КМ ИЙН ТОЙРОГООР ТООЦООД НОДЛИНГИЙН НААДАМ ХИЙДЭГ НАГАЛ ХАНЫГ ОРОЛЦУУЛААД ТОМ ЗУРГААР НЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

Avatar

ЛУВСАН 2021-10-12 139.5.217.26

ХӨШӨӨ, ЖУУЛЧНЫ БААЗ ГЭСНЭЭС ЯМАР НЭГ ЖИЖИГ ҮЙЛДВЭР БАРИАЧЭЭ, ЯАСАН МАНГУУ ХҮМҮҮС ВЭ ЭНЭ ХЭНТИЙНХЭН ЧИНЬ.

Avatar

Зочин 2021-10-12 192.82.82.180

Богдын музей тойруулж арав гаран ламын хөшөө барьж ирэх онд хоёр тэрбум таван зуун сая төгрөг үлдсэн хөшөөнд зориулж баталж байна

Avatar

Зочин 2021-10-12 202.21.126.30

Ogt hereggui

Avatar

Зочин 2021-10-12 103.229.121.191

arhchidiin amralt boohndee

Avatar

Зочин 2021-10-12 192.82.78.192

Хүрэлсүх ээ энэ эргүү малаа зайлуулахгүй бол өөрийг чинь хамт зайлуулна шүү

Avatar

Зочин 2021-10-12 115.131.7.78

Тоглоомтой бааснууд вэ Оюунэрдэнэ заавал тэнд хөшөө барих гээд байдаг ямар учиртай юм бэ? Өвөөгийнх нь буйр байдаг гэж үнэн үү

Avatar

Томормонх 2021-10-12 107.77.228.132

115.131.7.78 chi баас !
Омхий санаатай халтар тэнуулч !!
Юу ч угуй тэнэг байж худлаа хураахад больчих !
Чамаг зайлуулах нүсэр чулуун тавцант андлалчцууд ирээд байна

Avatar

Zochin 2021-10-12 66.181.170.73

Boliod uguusei. Ichikh bulchirkhaigyi yum be. Idej uukhiin don n' byyr arai yumaa. Byyr deerelkhej khanakhgyi yumaa. Ogtsroochee ene baliar n****. Nyamdorjtoigoo niileedZasgaa khamgaaj bgaa nereer idej uukh khugatsaagaa sungakh geed byyr chichirch ugch bnaa. On garaad l unakh baikdoo. KHamgiin udlaa gekhed khavar l khyrgekh biz dee. Yavakh khyneer achaa byy tatuul gej yg bdg daa. Ertkhen yavuulbal taarna doo.

Avatar

Зочин 2021-10-12 66.181.160.45

Энэ хөшөө түрүүчийн нураадаг хөшөөг бодвол их ойлгомжтой үнэмшилтэй харагдаж бна, гэхдээ заавал нүсэр чулуун тавцан гэхгүй зүгээр сайхан ногоон газраа босгосон ч ингэж л анд бололцсон болов уу гэмээр үнэмшилтэй байх байлаа гэж бодогдож байна

Avatar

Баяр 2021-10-12 122.201.21.152

Энэ Оюун-Эрдэнийг тойрсон хулгайч нарын Андлалын луйвараа дарах гэсэн ээлжит жүжиг юм. Мөнгө мөртэй байдаг юм шүү Ерөнхий сайдаа. Хэзээ нэгэн цагт шалгуулж л таараа Шуналд хязгаар байх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж