Нэг эмчид 60-70, сувилагчид 120 орчим хүн ногдож байна

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Нэг эмчид 60-70, сувилагчид 120 орчим хүн ногдож байна

Нэг эмчид 60-70, сувилагчид 120 орчим хүн ногдож байна

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал хэтрээд буй. Гэсэн ч халдвар авч эмчлүүлж буй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг ижил түвшинд үзүүлэхийг нийслэл, орон нутгийн эмнэлгүүдэд УОКын нэгдсэн шуурхай штабаас сануулав. Тус штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр “Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана. Бараа материалын нөөцийг бодитоор тооцоолохоос гадна эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй” гэж өчигдөр цаг үеийн асуудлаар штабын алба хаагчидтай уулзах үеэр хэлсэн юм. Эмнэлгийн ачаалал хэтрэхийн хэрээр эмнэлгүүд хүний нөөцийн дутагдалд орж,  нэг эмчид 60-70, сувилагч 120 орчим хүн ногдоод байгаа юм.   

Цар тахлын дотоодод алдснаас хойш улсын хэмжээнд  Covid-19 халдвар авсан хүний тоо 300 мянга давж,  1377 хүн тахлын улмаас амь насаа алдав. ЭМЯны мэдээллээр, гэрийн тусгаарлалтад 55 мянга гаруй хүн байгаа бол улсын хэмжээнд 19.557 хүн  мянган хүн эмчлүүлж байна. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр Гэрэгэ систем алдаа заах, эмнэлгүүд утсаа авахгүй байх зэрэг асуудал тасардаггүй. Эл асуудлаар дүүргийн  Онцгой комиссын гишүүдээс УОК-ын нэгдсэн шуурхай штабт eruul.gerege.mn системийн ажиллагааг хэвийн болгох, нэмэлт тунгийн талаарх мэдээлэл, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх амбулаторийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүн хүчний асуудлыг зөв хуваарилахыг санал болгожээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж