Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт үргэлжилсэн хэвээр.. Уг нь хоёр жилийн өмнө ашиглалтад оруулна гэж амлаж байсан уг замын ажил дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Тодруулбал, төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа билээ. Энэ тухай Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ ирэх оны намар бүтээн байгуулалт дуусна гэсэн. Ёстой л Монголын маргааш дуусдаггүйн үлгэр Дарханы зам дээр нүүрлэж байна.
Жил бүр Дарханы замыг мөдхөн нээх юм шиг ярьдаг ч бодит байдал дээр тоос шороо боссон там шиг замаар иргэд зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор.
Дарханы замын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө 2017 оны эхний долоон сард ослын шинжтэй 53 хэрэг бүртгэгдэж байв. Энэ тоо 2018 оны мөн үед 75 болж 41.5 хувиар нэмэгдсэн нь замын ажилтай холбоотой болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байлаа. Мөн 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амссан гэх мэдээлэл ч бий.
Ослоор бэртсэн болон амь насаа алдсан иргэдийн статистик:
- 2019 онд 25 иргэн амь насаа алдсан бол 79 хүн бэртжээ.
- 2020 онд гурван хүн нас барж 25 хүн гэмтсэн байна.
- 2021 оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хүн зам дээр амиа алдаж, 40 гаруй нь гэмтжээ.
Хамгийн сүүлд гэхэд, Дарханы замд “Тоёота Приус-20” маркийн автомашин “Ниссан Санни” маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амиа алдсан ноцтой осол өнгөрсөн сарын 26-нд гарсан. Энэ мэт ослууд цөөнгүй гардаг нь ч өдгөө ердийн үзэгдэл мэт болж иргэд ч дөжирсөн бололтой. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нарыг хурдаа тохируулахыг, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж сэрэмжлүүлдэг. Нэг талаар жолооч нарын хариуцлага, сонор сэрэмж чухал ч нөгөө талаар там шиг болсон автозам, тоосжилтоос болж иргэд амиа алдаж байгаа нь худлаа биш.
Цөөхөн хүн амтай мөртлөө жилд 100 шахам иргэнээ бид зам дээр алдсаар. Үүний буруутан жолооч нар болоод дуусдаг. Гэтэл цаг тухайд нь замын бүтээн байгуулалтаа хийж чадаагүй төрийн хариуцлагагүй бодлогоос болж өчнөөн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч буйн хохирлын талаар хэн ч хөнддөггүй.
Энэ бүхэнд салбарын сайд нь бүүхэл гүйцэтгэгч компаниудын нэг нь ч хариуцлага хүлээж уучлал гуйсан нь үгүй. Хэчнээн гэр бүл энэ зам дээр хагацал, зовлон амссаныг хэлэхэд бэрх.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, 204.11 км урт байхаар төлөвлөөд буй. Үүний 137 км авто замыг энэ оны долдугаар сард нээсэн билээ. Эл бүтээн байгуулалт нь нийт таван багц ажил хийгдэхээс хоёр, дөрөвдүгээр замын ажил одоо ч дуусаагүй асуудалтай хэвээр байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр аравдугаар сарын сүүл хүртэл замын бүтээн байгуулалт үргэлжлэх нь. Гэвч ирэх оны намар нь Дарханы зам тоос боссон хэвээрээ, салбарын сайд нь дахин “зун бороо хур ихтэй байлаа" гэж өөрсдийнхөө хариуцлагагүйн үйлдлийг тэнгэр хангайд тохоод явж байх вий.
Зочин 2021-10-12 81.17.18.59
====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
Зочин 2021-10-12 192.82.76.131
Улсынхаа 2 том хотыг холбодог 200 гаруйхан км замыг шинэчилэх гэж 4жилийн хугацаа зарцуулаад дуусдаггүй ийм дампуурсан төр засагтай улс гэж дэлхий дээр байдаг боловуу.Энэ бол монгол улс ямар их авилгад идэгдэж ялзарсаны тод жишээ.
Зочин 2021-10-12 66.181.161.87
Эд хөрөнгийн хохирол тоймоо алдсан явах болгонд л нэг юмаа засуулах болдог сүүлдээ юу дуграад байгаагаа ойлгохгүй болно
Зочин 2021-10-12 192.82.75.118
Энэ зам арай биш бна шуу бух хчээ энд хаяад хурдан шиг замыг дуусгах хэрэгтэй бна шуу маш муу явж бна
Зочин 2021-10-12 66.181.161.26
МАНын үёд энэ зам дуусахгүй үлгэр үргэлжилсээр
Зочин 2021-10-12 64.119.27.3
энэ балай намын үед хэзээ ч дуусахгүй ээ модны 2 т зм замыг бүтэн зам тавих улиралаар жил тавьлаа одоо болтол явган хүний зам хийгээгүй байна ирэх жил энэ зам эхнээсээ эвдэрч эхэлнэ тодорхой
Зочин 2021-10-12 66.181.161.123
Тайрдас энхамгалан олон хүн алсан шүү??
Орг 2021-10-12 66.181.161.123
Даоханыхан МАН ыг сонгосоор л.шороо идэх дуртай юм даа?
Org 2021-10-12 66.181.161.123
Засгийн газрыг шүүхэд өгөх хэрэгтэй???
Зочин 2021-10-12 192.82.91.50
Ene News.m’n sait erduu l shar sonin bolchjee. Chaavaas !
Ene ZG-iig l unagah iin tuluu yu ch hamaagvi shaahiimaa !
Говь-Алтайн орк Б.Энх-Амгалангын гай гай 2021-10-12 103.212.118.206
Дэд бүтцийн сайданцар байсан орк Б.Энх-Амгалан ллрыг үеийн үед харааж амьдарцгаая
Орг 2021-10-12 66.181.161.123
Энхамгаланг харааж а**а?маны слнгуулийн мөнгө олж өгсөн гээд тагжигаж байгаа даа
Зочин 2021-10-12 192.82.78.192
Монголд хариуцлага хүлээх хүлээлгэх гэж огт байхгүй. Ядахдаа ерөнхий сайд гэж эргүү мал
Буд 2021-10-12 192.82.75.118
Зам естой там бна шуу дээ энэ замыг хурдан шиг л ашиглалтанд оруулах хэрэгтэй бна шуу дээ дахьж шалтаг тооцоод байхгуй шиг чанартай хиймээр бна